"Хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүү мориор тооцдог, уяачид маргаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.07.10-нд нийтлэгдсэн

"Хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүү мориор тооцдог, уяачид маргаагүй"

"Хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүү мориор тооцдог, уяачид маргаагүй"

Хурдан морины салбар хорооны дарга Ж.Болдбаатар өнөөдөр /2022.07.10/ болсон хязаалан насны морьдын уралдааны дүнг эцэслэн танилцууллаа.

Тэрбээр, Будлиантай зүйл гарч ирвэл бичлэг үздэг. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийг уяачдад танилцуулсан. Хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүү мориор тооцдог. Морьдын хошуу зэрэгцэн орж ирсэн тохиолдолд зөв талыг нь сонгодог. Хоёр уяачид дүрмийг танилцуулж, бичлэг, зургийг нь үзүүлэн шийдвэр гарсан. Үүнд ямар нэг маргаан байхгүй гэв.

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ хурдаллаа. 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдлав. Энэ морийг 1019 дугаартай, 10 настай Б.Батхүү хүү унаж давхисан юм. Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орлоо. 778 дугаартай, найман настай А.Ууганбаатар унажээ. Үүний дараагаар:

  • Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь давхилаа. 539 дугаартай, арван настай Т.Энгүүн унаж давхилаа.
  • Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа. 629 дугаартай П.Мягмарсүрэн унасан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж