Салбар хорооны шийдвэрээр хязаалангийн уралдаанд аман хүзүү тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.10-нд нийтлэгдсэн

Салбар хорооны шийдвэрээр хязаалангийн уралдаанд аман хүзүү тэргүүлэв

Салбар хорооны шийдвэрээр хязаалангийн уралдаанд аман хүзүү тэргүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2022.07.10/ эхэлсэн. Тэгвэл тус насны морьдын уралдаанд Төв аймгийн Баянхангай сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр хязаалан түрүүлсэн. Аман хүзүүнд Сэлэнгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорины сумын уяач Х.Гарьдмагнайн хээр үрээ орсон юм. Харин айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Т.Гантөмөрийн зээрд үрээ, тавд Төв аймгийн Алтанбулаг сумын П.Түмэндэлгэрийн хээр үрээ орж ирсэн.

Гэвч салбар хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд. Уралдаанч 12 настай Энхбаатарын Зол-Эрдэнэ уралдааныг тэргүүлсэн гэж дүгнэлээ.

Харин айргийн тавыг өнгөлж Төв аймгийн Баянхангай сумын харьяат  Ламжавын Пүрэвдоржийн  хээр. Уралдаанч 12 настай Бямбатын Батхүү, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр. Уралдаанч 8 настай Алтансүхийн Ууганбаатар. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Тод манлай уяач  Туваанжавын Гантөмөрийн зээрд. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Энгүүн, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Бурхан Пунцагийн Түмэндэлгэрийн хамар цагаан хээр.  Уралдаанч 10 настай Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн орсон гэж дүгнэсэн байна.

Говь-Алтайн Халиун сумын уяач Б.Батмагнай:

-Наадамчин олондоо үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний хувьд түрүү хязаалангийн уяа сойлгийг тааруулсан. Үрээ бол Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хязаалан байгаа. Манай дүү Б.Амгаланбаатарын унаган адуу ийнхүү хязаалан насанд айргийн тавыг өнгөлж ирсэнд сэтгэгдэл маш өндөр байна. Урьд нь төрийн наадмын түрүү авч байсан.

Төв аймгийн Алтанбулаг сумын уяач П.Түмэндэлгэр:

-Хээр үрээ Дорнодын унаган адуу. Урьд нь өмнө нь уралдаж байгаагүй битүү үрээ. Миний хувьд өмнө нь түрүү хяязааланг уяж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж