АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр АНУ-ын төрийн сайт дээр
"2022 оны Үндэсний их баяр наадмын мэндийг Монголын ард түмэндээ Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
Хүнд хэцүү үед Наадам нь Монголын ард түмэнд тусгаар тогтнол, уламжлалт өв соёлоо тууштай харуулах боломж олгодог. Монгол Улсын стратегийн түнш, “гуравдагч хөрш”-ийн хувьд АНУ та бүхэнтэй харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын үнэт зүйлсээ сурталчлахад бэлэн байна.Монголын ард түмэн баяр наадмаа эв нэгдэлтэй энэ цагийг сайхан өнгөрүүлэх болтугай!"гэж нийтэлсэн байна.
Монгол Улс болон АНУ 1987 оноос хойш дипломат харилцаа тогтоож, өдгөө 35 жилийн ойн хүрээнд олон ажлууд төлөвлөөд буй.
Эх сурвалж: state.gov
Холбоотой мэдээ