Шри-Ланкийн Ерөнхий сайд огцроход бэлэн байгаагаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2022.07.10-нд нийтлэгдсэн

Шри-Ланкийн Ерөнхий сайд огцроход бэлэн байгаагаа мэдэгдэв

Шри-Ланкийн Ерөнхий сайд огцроход бэлэн байгаагаа мэдэгдэв

Шри-Ланкийн Ерөнхий сайд Ранил Викремесингхэ Бямба гаригт огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус улсын эдийн засгийн хямрал даамжирч байгаа ба  эсэргүүцсэн жагсаал өрнөх болжээ. Эсэргүүцэгчид Коломбо дахь түүний албан ёсны оршин суух байр руу халдсан  тухай орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна. Үүний  дараахан Викремесингхэ огцорч, бүх намыг бүрдүүлсэн засгийн газрыг удирдахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

"Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, тэр дундаа бүх иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Намын удирдагчдын зөвлөмжийг хүлээн авч, Бүх намын засгийн газрыг бий болгохыг зөвшөөрч байна" гэж Викрмесингхе твиттер хуудсандаа бичжээ.

Мөн  "Үүнийг хөнгөвчлөхийн тулд би Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох болно" гэв. Гэхдээ Викрмесингхэ ерөнхийлөгч Готабая Ражапаксад огцрох өргөдлөө хараахан өгөөгүй байна.

Үүнээс гадна, Шри-Ланкийн Ерөнхийлөгч Ражапакса  долдугаар сарын 13-нд огцорно хэмээн парламентийн дарга Махинда Япа Бямба гаригийн орой мэдэгдлээ.

Ражапаксагийн оршин суух газрын гадаа Бямба гаригт 100 мянга гаруй хүн цугларч, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан аж.  Өмнөд Азийн 22 сая хүн амтай тус улсад уур хилэн урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрээд байна. Жагсаалын үеэр дор хаяж 55 хүн шархадсан гэж Шри-Ланкийн үндэсний эмнэлгийн эмч Пушпа Зойса мэдээлсэн бөгөөд тэдний тоонд бууны шархтай гурван хүн орсон байна.  Шархадсан хүмүүсийн дунд Шри-Ланкийн зүүн нутгийн хууль тогтоогч байгаа гэж тэрбээр нэмж мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж