Хойд Солонгост цар тахал хурдацтай тархсан шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост цар тахал хурдацтай тархсан шалтгаан

Хойд Солонгост цар тахал хурдацтай тархсан шалтгаан

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногийн эхээр болсон сургалт семинарт оролцохдоо эрх баригч намын албан тушаалтнуудтай бөөндөө зураг даруулсан тухай тус улсын төрийн хэвлэл мэдээлжээ. "KCNA" агентлагаас нийтэлсэн гэрэл зургуудыг харахад удирдагч Ким эрх баригч намын хэдэн зуун албан тушаалтны дэргэд зураг даруулахдаа маскгүй байв.

Удирдагч Ким өнгөрсөн долоо хоногт  намын гишүүдэд зориулсан таван өдрийн семинар зохион байгуулж, намын төв хороонд дуулгавартай байхыг уриалсан юм. Тэрбээр хамгийн сүүлд тавдугаар сарын эхээр цэргийн жагсаалд оролцсон цэргүүд болон залуучуудын хамт олноор зургаа авахуулжээ.

Энэ хоёр үйл явдал нь Хойд Солонгост Covid-19 хурдацтай тархахад хүргэсэн гол хүчин зүйл гэж шинжээчид тайлбарлав. Хамгийн сүүлийн гэрэл зураг нь тахал өвчнийг дарах Кимийн итгэлийг харуулах зорилготой гэдгийг мөн онцоллоо.

БНАСАУ-д сүүлийн үед халдварын тархалт удааширсан байна. Тодруулбал, шинэ тохиолдол тавдугаар сарын 15-ны байдлаар 392920-д хүрчээ. Харин өчигдрийн /2022.07.08/ байдлаар 2000-аас доош гарсан гэж албаныхан мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж