Аймаг, сум, дүүргийн наадмууд эхэллээ. Өчигдөр/2022.07.08/ Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадам өндөрлөж, бөхийн барилдаанд нь Тува бөх Кара-Сал Цэдэн-Очир түрүүлж, сумын заан цол хүртжээ. Өдгөө 38 настай тэрбээр Тувагийн арслан цолтой бөгөөд Тувагийн дээд парламентад гурав дахь удаа сонгогдон ажиллаж байна.
Кара-Сал Цэдэн-Очир 2010 он Тувагийн “Наадым”-д түрүүлэн арслан цол хүртэж байжээ.
Монголд ирээд удаагүй байгаа түүний хувьд наадмын сорилго, “Увс нуур” дэвжээний барилдаан зэрэгт зодоглоод байсан юм.
Энэ жилийн төрийн их баяр наадамд Тувагаас нийт 17 бөх, хоёр дасгалжуулагчийн хамтаар ирж байгаа. Тухайлбал,
- Монгуш Аяс, Тываның Күчүтен мөге РТ;
- Түлүш Сайн Билэг, Чаан мөге РТ;
- Монгуш Айдамир, Арзылаң мөге РТ;
- Монгуш Сылдыс, Арзылаң мөге РТ;
- Кара-Сал Цэдэн-Очир, Арзылаң мөге РТ;
- Монгуш Айдың, Арзылаң мөге РТ;
- Монгуш Алексей, Хартыга мөге РТ;
- Одай Алдын-Сай, Начын мөге РТ;
- Ооржак Кежик, Начын мөге РТ;
- Хомушку Эртине, Кожуун чергелиг(аймгийн Начин) Начын мөге РТ;
- Монгуш Мэргэн, Кожуун чергелиг (аймгийн Начин) Начын мөге;
- Шыырап Кежик, залуу бөх, Чаа-Хөл;
- Куулар Мөнгөө -Эртине, залуу бөх, Чөөн-Хемчик;
- Мижид Доржу Сайн, залуу бөх, Улуг-Хем;
- Шойдун Сүбэдэй, залуу бөх, Улуг-Хем
Өсвөрийн бөх
- Доржу Александр
- Даваа Чимит,
Дасгалжуулагч
- Куулар Каң-Демир,
- Донгак Кайгал-оол.
Холбоотой мэдээ