Украин дахь дайны эсрэг байр сууриа илэрхийлснийхээ төлөө Москвагийн зөвлөлийн гишүүн долоон жил шоронд хоригдох болжээ. Энэ нь тэрслүү үзэлтэй хүмүүст чиглэсэн шинэ хуулийн дагуу анх удаа шоронд хоригдож байгаа тохиолдол юм.
60 настай Алексей Горинов өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын зөвлөлийн хурал дээр Оросын халдлагыг шүүмжилсныхээ дараа баривчлагджээ.
Тэрбээр Украинд хүүхдүүд нас барж байхад Орост хүүхдийн зургийн уралдаан зохион байгуулах санааг эсэргүүцсэн. Мөн зөвлөлийн хурлын өмнө хохирогчдыг дурсаж хэсэг чимээгүй байх санал дэвшүүлжээ. Түүний үгийг дэмжсэн өөр нэг сөрөг хүчин Оросоос зугтсан байна.
Тэднийг Оросын армийн нэр хүндийг гутаах зорилгоор санаатайгаар хуйвалдсан гэж үзжээ. Дайны дараа гарсан шинэ хуулийн дагуу цэргийн талаар хуурамч мэдээ тараасан хүн 15 жил хүртэл шоронд хоригдох юм. Өнөөг хүртэл зөвхөн торгууль эсвэл тэнсэн харгалзах ял оноож байсан.
Горинов шүүх хуралдаанд оролцохдоо "Танд энэ дайн хэрэгтэй хэвээрээ байна уу?" гэсэн бичигтэй цаас барьсан байв. Аюулгүй байдлын ажилтан бичгийг далдлах гэж гараа өргөж байжээ. Түүнчлэн Орос улс 20-р зуунд дайн хийх хязгаараа дуусгасан гэж Горинов хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ