ХСҮТ: Хавдрын эрт илрүүлгэд зориулсан автобустай боллоо

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

ХСҮТ: Хавдрын эрт илрүүлгэд зориулсан автобустай боллоо

ХСҮТ: Хавдрын эрт илрүүлгэд зориулсан автобустай боллоо

Хавдар судлалын үндэсний төв нь “Хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийх зориулалтаар тоноглосон автобус”-тай боллоо.
Монгол Улсад зонхилон тохиолдож буй элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрууд нь эрт илрүүлэх боломжтой бөгөөд илрүүлэг үзлэгийг тасралтгүй цогц байдлаар үр дүнтэй зохион байгуулвал хорт хавдрын өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр буурах юм.

Манай улсад 2013 оноос умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг хөтөлбөр хэрэгжиж 1,975,491 эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэгт, 2,552,533 эмэгтэйг хөхний хорт хавдрын илрүүлэгт хамруулсан бөгөөд илрүүлгийн хамралт дунджаар 42%-тай байна.

Энэ үйл ажиллагааг өргөжүүлэн элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлгийг эхлүүлэх шаардлагатай байгаа билээ.
Зорилтот бүлгийн хүн амын эрт илрүүлэгт хамрагдалтыг сайжруулахад олон үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд иргэдэд мэдээллийг түгээх, үзлэг шинжилгээ хийх, эрт оношлох, эмчлэх, эмч мэргэжилтнийг сурган чадавхижуулах, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахтай холбоотой бэрхшээлтэй, шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд байна.
Эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх боломжтойгоор бүрэн тоноглосон 574 сая гаруй төгрөгийн өртөг бүхий том оврын автобусыг ХСҮТ хүлээн авлаа.

БНХАУ-д үйлдвэрлэсэн уг автобусанд рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, лабораторийн шинжилгээ хийх, ерөнхий болон эмэгтэйчүүдийн үзлэг хийх, цахилгаан, интернеттэй холбогдсон, эмч, сувилагчийн сандлыг байршуулах зэргээр орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоногложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж