Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр уулзалт хийх үеэрээ бусдын гарт амиа алдсан гүнээ харамсч байгаа тухайгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа илэрхийллээ. Энэ тухайгаа "Гүнээ харамсаж байна. Хүрэл зүрх хүртэл хайлж, хэлэх үг дутаж байна. Ерөнхий Сайд Шинзо Абэ Монголын ард түмний эрхэм, дотно нөхөр байлаа. Манай ард түмний чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг, Монгол улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжил дэвшилд туслахыг эрхэмд үздэг, дэлхийн хамтын нийгэмлэгийн гүн хүндэтгэл хүлээсэн удирдагч байв. 安倍晋三 Түүний гэгээн дүр, сайн үйлс бүхэн үеийн үед дурсагдах бодно. Япон улсын найрсаг ард түмэн, түүний гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.