Бусдын өмнөөс 150 удаа жолооны шалгалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Бусдын өмнөөс 150 удаа жолооны шалгалт өгчээ

Бусдын өмнөөс 150 удаа жолооны шалгалт өгчээ

Бусдын өмнөөс 150 орчим удаа жолооны шалгалт өгсөн эмэгтэй найман сар хоригджээ. Ингэхдээ дүрэм, дром аль алийг нь өгсөн байна.

Тодруулбал, Уэльсийн Кармартеншир мужийн иргэн 29 настай Индержиет Каур 2018-2020 оны хооронд шалгалт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Цагдаа нарын мэдээлснээр, тэр англи хэл сайн мэдэхгүй хүмүүсийн өмнөөс шалгалт өгсөн гэв.

Тэрбээр Суонси, Кармартен, Бирмингем, Лондонд тус тус шалгалт өгсөн. Түүний үйлдсэн хэрэг шунахайн сэдлээс үүдэлтэй гэж мэдэгджээ. Иймэрхүү луйвар нь олон нийтэд ихээхэн эрсдэл учруулдаг. Шалгалтыг тойрч гарах нь амь насанд эрсдэл учруулдаг гэж албаны хүн хэллээ.

Жолооч ба тээврийн хэрэгслийн стандартын агентлагийн ажилтан Каролин Хикс хууран мэхлэх замаар авсан шалгалтын оноог цуцалдаг гэж мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж