Дэлхийн удирдагчид Шинзо Абэгийн талаар юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчид Шинзо Абэгийн талаар юу хэлэв?

Дэлхийн удирдагчид Шинзо Абэгийн талаар юу хэлэв?

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр /2022.07.08/ Нара хотод сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын хүрээнд олны өмнө үг хэлж байхдаа буудуулсан хэрэг гарсан. Ар нуруундаа буудуулсан Шинзо Абэг Нара хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд ухаангүй байна.

Дэлхийн удирдагчид энэ явдлын талаар цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нөхцөл байдалд гүнээ санаа зовж буйгаа илэрхийлсэн. Энтони Блинкен өдгөө Индонезийн Бали арал дээр “Их-20”-ийн чуулга уулзалтад оролцож буй. “Энэ бол маш гунигтай мөч. Бид Японоос мэдээ хүлээж байна. Бидний бодол санаа, залбирал түүнтэй болон түүний гэр бүлтэй хамт байна” гэж тэр хэлжээ.

Тайванийн удирдагч Цай Ин Вэн фэйсбүүк хуудсандаа, “Хүн бүр над шиг цочирдож, гуниглаж байгаа байх. Би засгийн газрынхаа нэрийн өмнөөс хүчирхийлэл, хууль бус үйлдлийг эрс буруушааж байна. Ерөнхий сайд асан Абэ бол миний сайн найз төдийгүй Тайванийн үнэнч нөхөр. Тэр олон жилийн турш Тайванийг дэмжиж, Тайвань-Японы харилцаанд ахиц дэвшил гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж бичжээ.

Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсудигийн нэрийн өмнөөс хэвлэлийн төлөөлөгч Теуку Файзасьях мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Их-20”-ийн Гадаад хэргийн сайд нарын нэрийн өмнөөс санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанез мөн Шинзо Абэгийн гэр бүл, Японы ард түмэнтэй хамт гэдгээ твиттертээ илэрхийлсэн. Тус улсын ерөнхий сайд асан Скотт Моррисон дайны дараах дэлхийн хамгийн чухал удирдагчдын нэг гэж Шинзо Абэг тодорхойлсон. Тэр ч бас цахим сүлжээндээ Абэгийн тухай нийтэлжээ. “Шинзо Абэгийн биед халдсан мэдээллийг сонсоод би маш их эмзэглэлээ. Тэр бол Австрали улсын агуу, ухаалаг найз бөгөөд дайны дараах дэлхийн хамгийн чухал удирдагчдын нэг юм” гэж хэллээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж