Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

"LIL PUMP" Монголд ирнэ

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам энэ зун маш том бэлэгтэйгээр эргэн ирлээ. Тус наадам наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдах ба оролцох насны хязгаарыг 16 болгож бууруулжээ. Ингэснээр 16 ба түүнээс дээш насныхан оролцох боломжтой болж байгаа юм.

Хамгийн сонирхолтой нь хүн бүхний хамгийн сайн мэдэх 2017 оны хит дуу “Gucci Gang”-ийг дуулсан "LIL PUMP" тус наадамд хүрэлцэн ирэхээр болсныг "XMF" албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тун удахгүй "LIL PUMP" өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан мэдэгдэл хийх гэнэ.

Дашрамд дурдахад, түүний жинхэнэ нэрийг "Gazzy Garcia" гэдэг бөгөөд 2000 онд Америкийн Нэгдсэн Улсын Миами мужид төржээ. Бага насандаа уран бүтээлч болох сонирхолгүй байсан хэдий ч тэрээр өөрийн найз болох реппер, продюсер "Smokepurpp"-тэй хамтран гудамжны хэв маягтай дуунууд хийж 2016 оноос цахимаар цацаж эхэлсэн. “Gucci gang” дуу нь түүний амжилтын томоохон эхлэл байв. Энэ дуу тухайн оны шилдэг 100 дууны гуравт бичигдэж платинум цол хүртжээ.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж