Соёолон харъя, Соёлоороо бахархая наадам болно

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Соёолон харъя, Соёлоороо бахархая наадам болно

Соёолон харъя, Соёлоороо бахархая наадам болно

 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн хүрээнд Монгол нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”- ыг  “Рио Тинто Монгол” компанийн ивээн тэтгэлгээр 2022 оны долдугаар сарын 11-12, Уяачдын наадмыг 7 дугаар сарын 13-нд СУИС, Монголын Урлагийн зөвлөл, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй долоон худгийн” Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.

Энэ жилийн “Соёлын наадам”- ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан оршихуй гэсэн наадмын нэгдсэн үзэл санаан дор Монгол улсаас ЮНЕСКО –д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, Монголчуудын эрхэмлэх дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой.

НААДАМЧИН ОЛОН ӨРТӨӨНҮҮДЭЭР ЗОЧИЛНО

Наадмын нээлт долоо дугаар сарын 10 –ы 16 цагаас “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолтоор эхэлж долоо дугаар сарын 11,12 –ы өдрүүдэд өглөө 09 цагаас оройн 21 цаг хүртэл үндсэн хөтөлбөрөөр болно.

  • “Их гэр” зан үйл- уран сайхны тоглолт
  • “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт
  • “Боржигон соёлын гэр” “Баруун Монгол гэр” “Казах үндэсний гэр”
  • Ардын уламжлалт тоглоом наадгай
  • Нүүр будалт ба хөрөг зураг
  • Уран бичлэг
  • Эсгий урлал
  • Монгол угсаатны хувцас
  • “Улаан гэр” бүтээлч өртөө
  • Нум сумын харваа
  • Хөхүүрийн айраг
  • “Зэв” дижитал музей
  • “Салхин ариусал” өрөг урлал зэрэг оролцоот өртөөнүүд
  • “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах
  • “Морьтны гайхамшиг” шоу цирк зэрэг хөтөлбөрүүдтэй зохион байгуулагдана.

Түүнчлэн дээрх зан үйл, уран сайхны үзүүлбэр, өртөө зэргээр наадамчид саатахдаа үзэгч төдий биш, оролцогч болж өөрийн биеэр мэдэрч суралцахаас гадна, “Мөнгөн мод -2021” –ийн шилдэг уран бүтээл “Босоо цагаан гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийн хэсгээс үзэж мэлмийгээ баясгах зорилготой.

Хүүхдүүдэд зориулж “Өв соёл” хэмээх гар зургийн талбай гаргасан бөгөөд тэнд хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлийг зургаар илэрхийлэх, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зэргээр хөгжилдөн өнгөрөөх боломжтой.

 

НААДАМ БОЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ӨГЧ БУЙ ВАКЦИН

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн “Салхин ариусал” өрөг урлалын өртөөгөөр дамжуулан монголчуудын домгийн соёлын онцлогийг, байгаль тэнгэр огторгуйг ухаарсан тэрэнтэйгээ зөв харьцах ухааныг илэрхийлэх онцлогтой.

Наадамд ирснээр хөхүүрийн айраг ууж, өртөөнүүдээр дамжин өөрийн гараар гар урлал хийх, монгол бичгийн калиграф бичиж сурах, уралдаан тэмцээнүүдэд оролцох зэрэг олон зүйлсийг нэгэн дор хийх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж