Загалмайлсан эцгийн хүү Сонни Корлеон нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Загалмайлсан эцгийн хүү Сонни Корлеон нас баржээ

Загалмайлсан эцгийн хүү Сонни Корлеон нас баржээ

“Загалмайлсан эцэг” кино 1972 онд дэлгэцнээ гарч байсан. Тус кинонд загалмайлсан эцэг Дон Корлеоны хүү Сонни Корлеон болж тоглосон жүжигчин Жеймс Каан 82 насандаа таалал төгсчээ. Энэхүү мэдэгдлэл Пүрэв гаригт Кааны өөрийнх нь твиттер хаягаар цацагдсан боловч нас баралтын шалтгааныг дурдаагүй байна.

Жеймс Каан нь Сонни Корлеоны дүрээр Оскарын шилдэг эрэгтэй туслах дүр номинацид нэр дэвшиж байсан. Түүний зам дээр зогсож байгаад буудуулдаг хэсгийг киноны хамгийн гайхалтай дүр зургуудын нэг гэж тодорхойлдог.

Бүх цаг үеийн шилдэг мафитай кино гэгддэг “Загалмайлсан эцэг” нь 1972 онд нээлтээ хийгээд 1974 онд хоёрдугаар анги нь гарч байсан.

Майкл Корлеоны дүрийг бүтээсэн Аль Пачино цахим сүлжээнд Кааныг нас барсанд эмгэнэл илэрхийлсэн. “Жимми миний хуурай ах, насан туршийн найз минь байсан. Тэр маш зоримог, эрч хүчтэй нэгэн байсан. Түүнийг энэ ертөнцөд байхгүй болсон гэдэгт итгэхэд бэрх байна” гэжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж