Борис Жонсонг хэн орлох вэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Борис Жонсонг хэн орлох вэ?

Борис Жонсонг хэн орлох вэ?

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Пүрэв гаригт Консерватив намын даргын суудлаас огцорч буйгаа зарласан. Ингэснээр ерөнхий сайдын албан тушаалаа ч мөн хүлээлгэж өгөх болов. Гэхдээ тэрбээр шинэ ерөнхий сайд тодортол ажил үүргээ үргэлжлүүлэх юм байна. Борис Жонсонг орлох магадлалтай улстөрчдийг доор танилцуулж байна.

Их Британийн канцлер асан Риши Сунак Covid-19 цар тахлын эсрэг санхүүгийн арга хэмжээг удирдаж маш амжилттай ажиллаж байсан. Тэрбээр сайд байхдаа АНУ-ын ногоон карттай байсан нь илчлэгдэж, энэ оны эхээр нэр хүнд нь багагүй унажээ. Гэвч Жонсоны оронд ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдэж байна.

Дараагийн магадлалтай хүнээр Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга асан Сажид Жавидыг нэрлэжээ. Парламентын гишүүн тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа намын удирдах албан тушаалд нэр дэвшиж байсан.

Мэдээж Лиз Трасс ч бас ерөнхий сайд болох магадлалтай. Тэрбээр өдгөө Гадаад хэргийн сайдаар ажилладаг бөгөөд 2016 оноос хойш засгийн газрыг төлөөлөх хамгийн чанга дуу хоолой болсон юм. Лиз Трасс Орос, Украины дайн эхэлснээс хойш түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад гар бие оролцох болсон нь олны хүндлэлийг хүлээгээд байна.

Дээрх хүмүүсээс гадна Их Британийн Худалдааны сайд Пенни Мордант, Цэргийн офицер асан Том Тугендхат, шинэ канцлер Надим Захави, Консерватив намын гишүүн Жереми Хант нарыг “CNN” агентлаг онцлон нэрлэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж