"Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гарган Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. Энэ шагналыг олон хүн тааламжгүй хүлээн авсан бөгөөд гавъяа байгуулсан нь шоронд байхад гавъяагүй нь шагналыг нь хүртлээ гэж шүүмжилж байсан юм.
Гэтэл Х.Бадамсүрэн өөрийгөө энэхүү шагналыг авах зүй ёсны хүн гэж үзсэн бололтой. "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдыг замын хоёр талаар зогсоон сүр дуулиантайгаар мафийнхан шиг үнэтэй жийпний цуваагаа угтан авхуулсан бичлэг цахим орчинд шуугиан тариад байна.
"Геологи, уул уурхайн салбарын хөгжлийн төлөө 37 жилийн хөдөлмөрөө зориулахдаа салбарын бодлого, хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлоход үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн гарган Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр зэрэг уул уурхайн салбарын анхны том үйлдвэр, уурхайнуудыг барьж байгуулах, салбарын үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх" гээд тодорхойлуулсан Хөдөлмөрийн баатар дэндүү даруулгагүй зан гаргасан нь энэ юм.
Үе үеийн улстөрчдийн шахааны бизнесийг хөгжүүлсэн саалийн үнээ гэгддэг "Эрдэнэт" үйлдвэрийн Хөдөлмөрийн баатар захиралд даруухан зан байдаггүй бололтой.
Холбоотой мэдээ