Финланд: ОХУ-тай хиллэдэг хилийн аюулгүй байдлаа сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.09-нд нийтлэгдсэн

Финланд: ОХУ-тай хиллэдэг хилийн аюулгүй байдлаа сайжруулжээ

Финланд: ОХУ-тай хиллэдэг хилийн аюулгүй байдлаа сайжруулжээ

Финланд улсын НАТО-д элсэх үйл явц үргэлжилж байгаа тул үүнтэй холбоотойгоор Мягмар гаригт хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ хүрээнд тус улс ОХУ-тай хиллэдэг хилийн аюулгүй байдлаа сайжруулсан байна. Орос улс Украинд довтолсны дараа Финланд улс НАТО-той олон жил үргэлжилсэн түншлэлээ албан ёсоор баталгаажуулж, элсэх хүсэлтээ өгсөн.

Орос улс цагаачдыг шахах зорилгоор Финландыг ашиглах вий гэж болгоомжилж буй. Тиймээс Финландын хилийн хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 1300 км хилийн шугам дагуу аюулгүй байдлыг сайжруулах болжээ. Энэ нь Европын холбооны Оростой хиллэж буй хамгийн урт хил юм.

Одоогоор Финланд, Оросын хилийг хөнгөн модон хашаагаар тусгаарласан байдаг. Ерөнхийдөө мал сүрэг бэлчиж, өөр улс руу орох вий гэхээс сэргийлэх зорилготой л хашаа байсан. Одоо харин жинхэнэ саад тотгортой төмөр хашаа барихаар төлөвлөж байгаа гэж Хилийн хамгаалалтын хуулийн хэлтсийн дарга хэллээ. Гэхдээ энэ хашаа нь зүүн хилийг бүхэлд нь хамрахгүй, харин хамгийн чухал гэж үзсэн газруудад төвлөрөх юм байна.

Хэрвээ хил дээр байдал тогтворгүйтвэл шинэ хуулийн дагуу хилийн боомтуудыг хааж, орогнол хүсэгчдийг тодорхой газарт төвлөрүүлэх юм.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж