Айлчлал: Сингапурын туршлага, амжилтаас монголчуудад сурах юм их

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Айлчлал: Сингапурын туршлага, амжилтаас монголчуудад сурах юм их

Айлчлал: Сингапурын туршлага, амжилтаас монголчуудад сурах юм их

Манай сурвалжлагч Б.Батболд Сингапураас мэдээлж байна.


Сингапурт албан ёсны айлалчл хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн хүндэтгэлийн ёслолтой угтаж авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ жил 42 настай. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар тодорсон. Тэгвэл Ли Сиен Лүн бол Сингапур улсын гурав дахь Ерөнхий сайд юм.

Ли Сиен Лүн нь монголчуудад “Сингапурын хөгжлийн нууц” номоороо эчнээн танил болсон анхны Ерөнхий сайд Ли Каун Югийн хүү юм. Тэрбээр 1959 онд төрсөн, өдгөө 63 настай. Тэрбээр Сингапурын гурав дахь ерөнхий сайд юм. Ли Сиен Лүн өмнөх Ерөнхий сайд Го Чок Тонгийн орлогчоор ажиллаж байгаад 2004 оны наймдугаар сарын 12-нд албан ёсоор  Сингапур улсыг удирдах болжээ.  Намтар түүхийг нь уншихад Ерөнхий сайд болохоосоо өмнө тэрбээр 1991-2004 онд Сингапурын Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайд, Сангийн сайд, Худалдаа аж үйлдвэрийн сайд  албан тушаалуудыг хашиж явсан байдаг.

Сингапурын Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын ерөнхий удирдлага, хяналтыг  Ерөнхий сайд нь хариуцдаг. Өөрөөр хэлбэл, парламентын, Ерөнхий сайдын засаглалтай улс. Ерөнхий сайд нь засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн парламентын дарга болон танхимын тэргүүнийг томилдог.

Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын өгсөн зөвлөмжийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд нь ерөнхий прокурор болон яамдын байнгын нарийн бичгийн дарга нарын томилгооны талаар Ерөнхийлөгчид зөвлөх эрхтэй.

Эцэг Ли Каун Югийн 31 жилийн турш тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Сингапурыг өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн үндэсний баатар нь юм. Тэрбээр Засгийн газар дахь авлигал бол нийгмийн хортой дайсан гэж үздэг, тиймээс авлигатай хатуу тэмцэж, төрийн албыг ёс зүйтэй, чадварлаг болгосон нь Сингапурын хөгжлийн нэг нууц нь байлаа. Лигийн дэвшүүлсэн “Эсрэг авлига ” буюу авлигын эсрэг хөтөлбөр нь хамгийн сайн хэрэгжсэн бөгөөд Сингапур хэдхэн жилийн дотор авлигаасаа  бүрмөсөн салсан гэдэг.

 Хүү  Ли Сиен Лүн Сингапурыг дэлхийн анхны ухаалаг үндэстэн болохоор зорьж байна. Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 онд Улаанбаатар зохион байгуулсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүнд  морь бэлэглэжээ. Ерөнхий сайд Ли Сиен Лүн бэлгийн мориндоо “Темасекийн од” тухай тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалт, хэлэлцээ найрсаг дотно уур амьсгал дунд өрнөлөө. Уулзалтаар Монгол, Сингапурын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болон олон улсын, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж байжээ.  Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар энэ удаа Засгийн газрын тэргүүний хувиар айлчилж буй нь энэ удаагийн айлчлалын онцлог тал нь байлаа.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх,бүс нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтой ажээ.

Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах тухайлбал, Сингапурын хуримтлалын сангийн туршлага, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд сингапурчуудын туршлага, менежментаас суралцах, хамтран ажиллах талаар хоёр улсын Ерөнхий сайд нар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд хотын түгжрэхлийг бууруулах, төрийн албанд шинэчлэл хийх, цөлжилтийн эсрэг тэмцэхээ зарласан. Тиймээс сингапурчуудтай энэ талаар хамтран ажиллахаар айлчлалынхаа хүрээнд олон талт уулзалт хийж, хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгууллаа. Сингапурчуудын хувьд Монгол Улстай найрсаг харилцаагаа улам хөгжүүлэхийг, мөн туршлага, менежментээсээ харамгүй хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Үнэндээ ч төр тогтвортой байх, авлигатайгаа хэрхэн тэмцсэн, иргэдээ орон сууцжуулсан, Хамтын төв сангаа эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулсан зэрэг сингапурын туршлага, амжилтаас монголчуудад сурах юм их.  Товчхондоо, айлчлалаас, айлаас авах юм их байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж