Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээллийн дараа иенийн ханш өсөв. Тодруулбал, хөрөнгө оруулагчид аюулгүй газар хайж эхэлсэнтэй холбоотойгоор иенийн ам.доллартай харьцах ханш 0.5 хувиар өсч 135.33 болов. Хамгийн сүүлд иенийн ханш 135.60 байсан.
Түүнчлэн “Nikkei” индекс 0.56 хувиар, “Topix” индекс 0.83 хувь болжээ. Уг хоёр индекс нь Абэг буудуулахаас өмнө нэг хувиас өндөр байсан.
Валютын зах зээлийн тоглогчид муу мэдээ сонсоод зөнгөөрөө доллар, иен худалдаж авсан гэж Токио дахь “State street”-ийн менежер Барт Вакабаяаши хэлжээ.
Шинзо Абэ “Абэномикс” гэх эдийн засгийн цогц бодлогыг удирддаг байсан. Тэрбээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, зарцуулалтыг дэмжих, бүтцийн шинэчлэл хийх замаар Японы эдийн засгийг арав гаруй жилийн зогсонги байдлаас нь гаргах зорилготой байв.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ