Мотоциклтой осолдож, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Мотоциклтой осолдож, нас баржээ

Мотоциклтой осолдож, нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногт нийт 1350 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 946 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 13 орон нутагт байгаа аж. Мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотой мотоциклтой осолдож, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нийт зургаан хүн амиа алдсанаас мотоциклтой нэг, автомашинтай онхолдсон гурван хүн байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:    

  • Явган  холбогдсон осол найм бүртгэгдсэн
  • Мотоциклтой  осол хоёр бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
  • Мөргөлдсөн осол зургаа бүртгэгджээ.

Харин орон нутагт:

  • Онхолдсон зургаан осол бүртгэгдэж гурван хүн амиа алдаж, гурван хүүхэд гэмтсэн
  • Мөргөлдсөн дөрвөн осол бүртгэгдсэн
  • Мотоциклтой осол бүртгэгдсэний улмаас нэг хүн нас барсан байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар мотоциклийн ослын улмаас 45 хүний амь хохирсон харамсалтай тоо мэдээтэй байгаад анхаарч энэ төрлийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлж хөдөлгөөнд оролцохыг Тээврйин цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж