Өөрийн биен дээр 250 мянган ам.доллар бүхий 600 төрлийн шивээс хийлгэсэн эмэгтэй нүдэндээ шивээс хийлгэснээр гурван долоо хоногийн хугацаанд хараагүй болсон гэв. Тэрбээр өөрийн сонирхолдоо үнэнч байсан учраас харамсах зүйлгүй гэв.
Амбер Лук өдгөө 27 настай ба 16 настайгаасаа хойш шивээс хийлгэж эхэлсэн байна. Түүний хувьд шивээснээс авах мэдрэмжүүд нь стрессийг арилгаж байсан гэв. Бүтэн биеэрээ шивээстэйгээс гадна хоёр удаа хэлээ хайчлуулж, цоолуулж байжээ. Эхний удаа хэлээ хайчлахад аймшигтай өвдөж байсан ба эдгэршгүй сорвитой болсон ч харамсах зүйл байхгүй гэж тэрбээр ярьжээ. Түүнийг цахим орчинд "Dragon Girl" гэдгээр олон нийт таних юм.
Эх сурвалж: Daily mail
Холбоотой мэдээ