Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх орчимд долоон байршилд хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал, "Home plaza", "Emart төв", "Тэмээтэй хөшөө", "Наадам центр"-ийн уулзвар зэргийг хааж хөдөлгөөнд оролцуулах аж. Үүнд зарим хэсгийн айл өрхүүд хөдөлгөөний хязгаарлалтанд орж байгаа. Тухайлбал, Хан уул дүүргийн 15 болон 18-р хорооны 19 хотхонд амьдрах иргэд багтжээ. Эдгээр иргэдийн автомашин хөдөлгөөнд оролцуулах тухайд СӨХ-өөс тусгай зөвшөөрөл олгоно. Түүнчлэн зөвшөөрөлтэй хамт биеийн байцаалт болон түр оршин суугааг нотлох тодорхойололт, орон сууцны гэрчилгээ зэргийн аль нэг байснаар хамт хүчин төгөлдөр болох юм.
Өнгөрөгч жилүүдэд Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон 3000 гаруй зогсоолоос энэ жил 1200 болж цөөрсөн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд өрнөж буй барилгажилтаас үүдэн зарим хэсгийн зогсоолыг ашиглах боломжгүй болсонтой холбоотой.
"Дүнжингарав", "Нарантуул", "Мишээл экспо", Төмөр замын баруун талын 1000 машины зогсоолоос нийтийн тээврээр үнэ төлбөргүйгээр Цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой. Мөн Төв цэнгэлдэх болон "Багшийн дээд"-ийн буудлаас Хүй долоон худаг гэсэн чиглэлүүдэд нийтийн тээвэр үйчилнэ. Түүнчлэн 300 орчим такси үйчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцохоор зохицуулагдсан. Иймд иргэдийг аль болох хувийн унаанаас татгалзаж нийтийн тээврээр зорчихыг уриалж байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ