Норвеги улсаар дамжиж Хойд туйлын бүс нутаг дахь Оросын уурхайчдад хүнс хүргэдэг. Гэтэл Норвеги эл хүнсний хангамжийг хаасан гэж Москва буруутгаад буй. Энэхүү маргаан нь хоёр улсын хоорондын харилцааг хурцадмал байдалд хүргэжээ.
Эцэст нь, Норвегийн тээвэрлэгчид маргаантай ачааг хүлээж авч, хилээр гаргахаар тохиролцжээ. “Маргаантай өдрүүдэд Орос, Норвегийн Гадаад хэргийн яамд нягт харилцаатай байсан. Одоо нөхцөл байдал шийдэгдсэн, гарцаа олсон” гэж Шпицберген дэх Оросын консул хэлжээ. Хүнсний хангамжийг өнөөдөр /2022.07.08/ усан онгоцоор Баренцбург сууринд хүргэх төлөвтэй байна.
Норвегийн эрх баригчид өнгөрсөн сард хоёр улсын хилээр Оросын 20 тонн барааг нэвтрүүлэхээс татгалзсан. Энэ явдлын дараахан Норвегийн төрийн болон хувийн цахим хуудсууд кибер халдлагат өртөж, түр хаагджээ. Оросын Калининград руу ачаа тээвэрлэхтэй холбоотой маргаан гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед ч мөн Литвийн цахим хуудсуудад кибер халдлагат өртжээ. Ийн ачаа тээврийн маргаантай холбоотойгоор хоёр ч удаа кибер халдлага болжээ.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ