Худалдаа, хөгжлийн банк олон улсад нэр хүндтэй, тэргүүлэгч банкныхаа хувьд Visa Worldwide Pte. Limited-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэллээ. Энэ хүрээндээ гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн систем Visa B2B Connect болон Visa P2P үйлчилгээг Монгол Улсад АНХЛАН нэвтрүүлж байна. Ингэснээр Монгол Улс 24 цагийн турш дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдлээ. Үр дүнд нь иргэд, бизнес эрхлэгч, харилцагч байгууллагууд дэлхийн аль ч улс руу гадаад төлбөр тооцоогоо одоо ашиглаж байгаа үйлчилгээнээсээ илүү хурдан, илүү хямд, илүү найдвартай хүргэх юм.
Харилцагч та ИРГЭН бол https://www.tdbm.mn/mn/13636/c, БАЙГУУЛЛАГА бол https://www.tdbm.mn/mn/13625/c дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Холбоотой мэдээ