Путин: Дайн хараахан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Путин: Дайн хараахан эхлээгүй байна

Путин: Дайн хараахан эхлээгүй байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт дайн хараахан эхлээгүй байна хэмээн онцолж, Москва энхийн хэлэлцээр хийхэд бэлэн хэвээр байгаа гэв. Тэрбээр мөн Барууныхан санаатайгаар хөндлөнгөөс оролцож байна хэмээн онцлов.

Түрэмгийлэл эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ба Путин энэ байдал үргэлжилсээр байвал аливаа хэлэлцээрийн хэтийн төлөв улам бүрхэгдэнэ гэв.

Путин “Өнөөдөр тэд /баруун/ биднийг ялан дийлэхийг хүсч байна. Туршаад үз л гэж хэлье. Өрнөдийнхөн Украины сүүлчийн хүн үхэх хүртэл бидэнтэй дайтахыг хүсч байна. Энэ нь украинчуудад тун эмгэнэлтэй. Гэхдээ бүгд мэдэх хэрэгтэй. Бид Украинд дайн хараахан эхлүүлээгүй байна. Мөн энхийн хэлэлцээрийг үгүйсгээгүй” гэв.

Түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхэлснээс хойш дайны гэмт хэрэг 20 мянга давж, гэмгүй иргэд эх орноосоо дүрвэв. Оросын эзлэн авсан бус нутгуудад амиа алдсан иргэдийн тоо баттай мэдэгдээгүй ч гудамжинд хэвтэх цогцос мянгаас илүү юм.

Эх сурвалж: Globalnews.ca

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж