Ким Кардашианы турах арга

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы турах арга

Ким Кардашианы турах арга

Парисын загварын долоо хоног долдугаар сарын 3-7-ны хооронд болж өндөрлөсөн. Ким Кардашиан загварын долоо хоногт оролцож, “Balenciaga”-ийн үзүүлбэрийн үеэр тайзнаа алхжээ. Тэрбээр инстаграмдаа тайзан дээр алхаж буй зургаа нийтлээд, энэ бол нэр төрийн хэрэг байлаа гэв.

Шоуны дараах оройн зоогын үеэр Ким Кардашиан нүүрээ битүү тагласан хар маск зүүсэн байжээ. Өмнөх хоол нь хорогдоогүй хэвээр, Ким харин юу ч идээгүй атлаа сэрээгээ бариад сууж буй зураг нь цахим сүлжээнд тавигдсан. Мэрилин Монрогийн даашинзанд багтахын тулд богино хугацаанд 16 кг турсан гэж хэл аманд өртөөд байсан Кимийн энэ үйлдэл олны анхаарлыг татжээ. Гэхдээ тэр өөрийгөө эрүүл аргаар турсан гэдгээ батлаад, “Хэрвээ тэгээгүй бол энэ арга хэмжээнд оролцохгүй байсан” гэж хэлж байв.

Энэ тухай зарим хүн бяцхан хошигноод ч амжсан байна. Тухайлбал Кортни Кардашианы “Poosh” брэндэд ажилладаг Сара Ховард, “Ким, чи маск зүүчхээд яаж хооллох юм бэ?” гэж асуусан. Харин өөр нэг хүн “Сэрээгээр хэхэ” гэж хариулжээ.

Хоолны дэглэмийн талаар асар их шүүмжлэлд өртөөд буй Кардашиан тайзан дээр бие барьсан хар даашинзтай тун гайхалтай харагджээ. Жүжигчин Лили Рейнхарт түүний хэт турсаныг “Энэ ертөнцийн бус жигшүүртэй мунхаглал” гэж тодорхойлсон байна.

Ким Кардашианы хар маскийг зарим хүн “Squid game”-ийн хорон санаат “The frontman”-тэй зүйрлэсэн бол зарим нь дуучин “Daft Punk”-тэй адилхан байна гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж