УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хаврын чуулганаар батлагдсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:
-Хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон хууль тогтоомжийг хэлэлцэж чуулганаар батлуулсан. ХЗБХ эрхлэх асуудлын хүрээнд 18 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 61 хууль, УИХ-ын 7 тогтоолын төслийг батлуулсан. Байнгын хорооны 13 тогтоолын төслийг хэлэлцсэн. Дөрвөн ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг 42 удаа хуралдаж 12 удаа танилцуулга бэлтгэж байнгын хороогоор хэлэлцсэн.
Энэ хаврын чуулганаар баталсан хуулиудын талаарх товч мэдээлэл:
1.Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулсан. Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар бичдэг байсныг болиулж, цахим санах ойд хадгалдаг болсон.Мөн иргэний үнэмлэх дээр гэрийн хаягаас болж зөрчил үүсдэг байсныг цахим санах ойд хадгалдаг болсон. Цахим гарын үсгийг иргэдэд төрөөс нэг удаа үнэгүй олгоно. 25,45 настайдаа иргэний үнэмлэхээ шинэчлүүлнэ. Бусад үедээ шинэчлүүлэхгүй байх хууль баталсан.
2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн тухайд төлбөрийн чадваргүй иргэдэд төрөөс өмгөөлөл үзүүлнэ.
3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг УИХ-аас баталсан. Архидан согтууруулах тухай хуулийг шинэчлэн найруулж согтууруулах ундааны хэрэглээг цэгцлэх талаар Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийг батлах үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гаргасан архидан согтуурах, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй зарлигийн хүрээнд архи согтууруулах ундааны татвар нэмэгдэж байгаа. Ингэхдээ өндөр градустай архины татвар нэмэгдэнэ. Бага градустай архины татвар буурах байдлаар хуульд өөрчлөлт орсон.
-Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах насыг 21 нас,
-Шинээр согтууруулах ундаа үйлдвэрлэхдээ дуудлага худалдаагаар авна.
-Худалдан авсан согтууруулах ундааны бүхий л мэдээллийг Е-баримт системээр хянадаг байх боломж бүрдсэн. Хуурамч архины хэрэглээ таслан зогсох аж.
-Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах газрыг зааж өгсөн. Үүнийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон.
-Согтууруулах ундаагаар үйлчилж буй иргэдийг сургалтад хамруулж, олон нийтэд таниулах талаар агуулга орсон.
-Бусдыг архиар шахахыг хориглосон. Өөрөөр хэлбэл муу үр дагавар үүсвэл бусдыг архидан согтуурахад уруу татсан шахсан иргэнд хариуцлага оноох хуулийн заалт орсон.
4.Эрүү шүүлтийг эрхэлсэн үндэсний тогтолцоотой болсон. Эрүү шүүлт хариуцсан ХЭҮК-ын гишүүнийг томилж ажиллуулахаар болсон. Сэжигтэн яллагдагчийг эрүүдэн шүүхгүй байх чухал заалт орсон.
Ирэх намын чуулганаар батлагдах хуулийн төслүүд:
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль,
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хууль,
Холбоотой мэдээ