"Онгоцны түлшийг Орос монопольдвол үнэ нь гурав дахин өснө"

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

"Онгоцны түлшийг Орос монопольдвол үнэ нь гурав дахин өснө"

"Онгоцны түлшийг Орос монопольдвол үнэ нь гурав дахин өснө"

Хаврын чуулган хаалтаа хийхийн өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж ир, гишүүдийн олонх дэмжсэн. Уг хуулийн төслийн талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан жиргэжээ.

Тэрбээр “Европын орнууд агаарын орон зайгаа хааснаас болж Оросын нислэг 3 дахин уртасжээ. Манай онгоцны түлшийг Орос монопольдвол үнэ нь гурав дахин өснө. УИХ Лавровт загнуулаад хэлэлцээд байх шиг байсан. Юу болсон бэ” гэжээ.

Эргэн сануулахад, Уул уурхайн сайд Г.Ёндон хуулийн төслийн  талаар “Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг 100 хувь ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Энэ түлшийг авах компани өөрчлөгдөхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой. Манай улс сүүлийн 10 гаруй жил ганц компаниас түлш авч байгааг хориг тавьж буй орнууд ойлгож байгаа. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын холбооны төв банкууд ОХУ-аас 100 хувь хамааралтай орнуудын төлбөр тооцоотой холбоотой асуудалд уян хатан хандана гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айчлалтай холбоотой дээрх хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл, Сергей Лавровын шахалтаар “Роснефт” компанид давуу байдал олгохыг хуульчлах талаар эрх баригчид ярьж эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат ингэснээр Европын холбооны хоригт орох аюултайг сануулж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж