МОНГОЛ УЛС СПАРТАНЫ АВАРГАТАЙ БОЛЛОО

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

МОНГОЛ УЛС СПАРТАНЫ АВАРГАТАЙ БОЛЛОО

Спартан бол дэлхийн 45 улсад зохион байгуулагддаг хамгийн том цэргийн загвартай  саадтай, тэсвэр тэвчээрийн брэнд тэмцээн юм. 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж, жил бүр оролцогчдын тоо өсч, олон гишүүн орнууд нэмэгдэж энэхүү тэмцээний үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлж байна. Уг тэмцээнд залуус, насан хүрэгчид, эрэгтэй, эмэгтэй зэрэг сонирхсон бүх хүн оролцож болдгоороо онцлог бөгөөд илүү олон төрөлтэй болж, дэлхийн аваргаа шалгаруулдаг өндөр зэрэглэлийн гүйлтийн бартаат замын тэмцээн болж чадсан юм.

Спартан-2022 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн БНСУ-д амьдардаг хилийн цэргийн тусгай ангийн бэлтгэл хошууч, хөнгөн атлетикийн мастер Х.Баттүшиг “Бист” төрөлд өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ. Бист төрөл нь уулын замаар 21 км турш 30 төрлийн саадыг туулах даалгавартай байсан бөгөөд тэрбээр 2 цаг 10 минутанд туулсан амжилтаар тэргүүн байрыг эзэлжээ. Тэрбээр монгол орны маань өргөн уудам нутаг, байгаль цаг уур зэрэг нь тэсвэр хатуужлыг сорьсон, тэмцээн явуулах нэн таатай нөхцөлтэй орон учраас СПАРТАН тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа бүрэн ярилаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж