Юн Сук Ёлын хамаатныг төрийн албанд ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлын хамаатныг төрийн албанд ажилд авчээ

Юн Сук Ёлын хамаатныг төрийн албанд ажилд авчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлын хамаатныг төрийн албанд ажилд авсан тухай “KBS” телевиз Лхагва гаригт мэдээлсэн. Тодруулбал, Чой овогтой эр ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн даргын албан өрөөнд ажиллах болжээ. Чой овогтын аав, ерөнхийлөгч Юны ээж нар үеэлүүд юм. Тиймээс Чой нь ерөнхийлөгч Юн Сук Ёлтой гурав дахь үеийн үеэл аж. Чойгийн үүрэг нь ерөнхийлөгчийн шинэ ордонтой холбоотой ажлыг хариуцсан багийг тэргүүлж, тэргүүн хатагтайд туслах гэв.

Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэл гаргасан бөгөөд Юн Сук Ёлын хамаатан саданг хуулийн дагуу ажилд авах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэж өчигдөр /2022.07.07/ мэдэгдлээ.

“Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ямар ч зөрчил байхгүй” гэж албаны хүн хэлжээ. Тус хуулинд эхнэр, нөхөр, цус нэгтэй ах дүүс зэрэг ойрын хамаатан саданг ажилд авахыг хязгаарласан байдаг гэлээ. Харин гурав дахь үеэл энэ ангилалд багтах юм бол хуулийг дахин шинэчлэх ёстой гэж нэмж хэлэв.

Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон тэргүүн хатагтай Ким Кён Хи нар өнгөрсөн долоо хоногт Испанид айлчилсан. Энэ айлчлалын үеэрх арга хэмжээг ерөнхийлөгчийн боловсон хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын эхнэр Ли Вон Мо зохион байгуулжээ. Ли Вон Мо зохион байгуулж болох эсэх дээр маргаан дэгдсэний дөнгөж дараахан энэ мэдээлэл цацагдлаа.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж