Жонсон огцрох болсонд ЕХ баярлав уу?

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Жонсон огцрох болсонд ЕХ баярлав уу?

Жонсон огцрох болсонд ЕХ баярлав уу?

ОХУ Украинд түрэмгийлснээс хойш Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Киевт их хэмжээний хандив тусламж амлаад байсан юм. Тэгвэл Жонсон Пүрэв гаригт өөрийн Консерватив намын даргаасаа огцорч буйгаа зарлан, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэхээ мэдэгдсэн. Борисыг нам доторх маргаанаа шийдвэрлэж чадаагүй, эх орноо үл тоосон гэх мэдээллийн Дагуу Кремль түүнийг шүүмжлээд байна.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Борис Жонсон бидэнд дургүй. Бид ч түүнд дургүй. Одоо Лондонд харилцаа холбоогоо чухалчилж үздэг, түүнээс илүү чадварлаг хүн хэрэгтэй” гэж мэдэгдэв. Үүний адил ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова олон улсын сэтгүүлчдэд Борис Жонсон “өөрийн шидсэн чулуундаа оногдсон” гэж онцлоод “Оросыг устгах гэж бүү оролд” хэмээн мэдэгдсэн юм.

Гэхдээ Украины хувьд эсрэг байр суурьтай байна. Ерөнхийлөгч Влодимир Зеленский хүнд хэцүү цаг үед хамгийн ихээр тусалсан түүнд талархал илэрхийлсэн байна. Тэрбээр огцрох болсон мэдээг Пүрэв гаригт дуулсны дараа бүх Украин харамсаж байна гэж Франсс Пресс агентлагт ярьжээ.

АНУ-ын хувьд олон жилийн хамтын ажиллагаагаа дурдаж, Их Британийн засгийн газартай цаашдын харилцаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна гэв.

Гэвч Европын парламентын “Brexit”-ийн зохицуулагч асан Гай Верхофштадт Жонсоны хийсэн шийдвэрүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Верхофштадтын үзэж байгаагаар Жонсон ЕХ– Их Британийн хооронд асар том сэв суулгасан. Мөн Жонсон найз Доналд Трамп шигээ ичгүүргүй, муу удирдагч гэв. ЕХ-ны ихэнх гишүүд Жонсонг огцорсны дараа шинэ , илүү боловсролтой, чадвартай нэгэн Их Британийн удирдлагаар сонгогдож, харилцаагаа сайжруулахыг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж