“Yu-Gi-Oh!” манга зохион бүтээгч далайд живж, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

“Yu-Gi-Oh!” манга зохион бүтээгч далайд живж, нас баржээ

“Yu-Gi-Oh!” манга зохион бүтээгч далайд живж, нас баржээ

Казүки Такахаши нь дэлхий дахинаа алдартай франчайзь картын анимэ, манга болох “Yu-Gi-Oh!”-ын зохиогч билээ. Тэрээр 60 настайдаа далайд живжээ. Түүний цогцосыг  далайн эргээс олсон байна. Казүки Такахаши Окинава арлын өмнөд хэсгийн тэнгист усанд шумбах аялал хийсний дараа живж амь эрсэдсэн гэж эргийн харуул мэдэгдэв. Усанд шумбах аялал хийхдээ бүрэн тоноглосон хувцастай байсан ч золгүй явдал тохиолджээ.

"Тоглоомын хаан" гэсэн утгатай “Yu-Gi-Oh!” нь Египетийн фараоны дүр төрхийг сэрээсэн эртний оньсоготой өсвөр насны залуу Югигийн тухай юм. Тус баатар хөзрийн чадварыг ашиглаж аливаа саад бэрхшээлийг даван туулдаг гайхалтай түүхийг өгүүлнэ. Тус манга 1996-2004 оны хооронд Японы “Shonen Jump” комик сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд 1998 онд анимэ хувилбараар гарах болжээ. Анимэ, мангаг нь шимтэн үзэх хүмүүсийн тоо ихэссэнээр 1999 онд бодит мэт тоглоомын картыг худалдах болсон юм. Нийт 10 жилийн хугацаанд тоглоомын картын борлуулалт 22 тэрбум гаруй болж Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж