Герман, АНУ-ын төлөөлөгчид Лавровтой уулзахгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Герман, АНУ-ын төлөөлөгчид Лавровтой уулзахгүй гэжээ

Герман, АНУ-ын төлөөлөгчид Лавровтой уулзахгүй гэжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мягмар гаригт Монгол Улсад айлчилсан. Тэгвэл өчигдөр /2022.07.07/ “Их-20”-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Индонезийн Бали арлыг зорьжээ. Дайн эхэлснээс хойш хориг арга хэмжээ авч, Оросын буруутгасан орны дипломатчидтай Кремлийн төлөөлөгч анх удаа уулзаж буй нь энэ юм.

“Их-20”-ийн бүлэгт Орост хориг арга хэмжээ авсан барууны орнууд багтдаг. Мөн Хятад, Индонези, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг орнууд багтана. Эдгээр орон нь одоогоор Оросын эсрэг аливаа арга хэмжээ аваагүй байгаа юм.

Украинд хийж буй дайнтай холбоотойгоор Орос улс “Их-20”-ийн уулзалтыг индэр болгон ашиглахыг зөвшөөрөхгүй гэж Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок мэдэгдсэн. Лавров энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр бүлгийн зарим гишүүдтэй уулзахаар төлөвлөж байгааг Тасс агентлаг мэдээлсэн. Гэвч Анна Баербок, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй төлөөлөгчид Лавровтой уулзахгүй гэсэн байна.

Вашингтон хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр Их Британи, Канад, АНУ-ын төлөөлөгчид Оросыг үг хэлэхэд орхин гарсан.

Дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжлэнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад эрчим хүч, хүнсний аюулгүй байдлын асуудал багтжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж