Төв аймаг байгуулагдсаны 99 жил, Зуунмод сумын 80 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд сонирхолтой олон бөх барилдахаар бүртгүүлжээ. Тухайлбал, дархан аварга А.Сүхбат, хүү аймгийн начин С.Хангайн хамтаар нутгийнхаа наадамд барилдах аж. Мөн Тува улсын бөх Кара-Сал Цэдэн-Очир зодоглох гэнэ.
Төв аймгийн баяр наадам долдугаар сарын 10-ны өдөр болно.
Дээрх бөхчүүдээс гадна 128 бөхийн дотор улсын начин Э.Даш, Б.Чинзориг, Д.Цэрэнтогтох, Д.Энхбаяр, Б.Хишигбаатар Х.Цогтгэрэл, Л.Наранбаатар, Б.Бат-Эрдэнэ, улсын харцага Л.Пүрэвжав зэрэг газар газрын сайчууд барилдахаар бүртгүүлээд байна.
Харин Налайх дүүргийн барилдаанд бараг аймаг бүрээс бөх барилдах шинжтэй. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Д.Баасандорж, Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ш.Уламбаяр, Налайх дүүргийн харьяат аймгийн арслан К.Канат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Ж.Дагва-Очир, Тариат сумын харьяат улсын начин Н.Адъяабат, Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин Б.Насандэлгэр, Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын начин С.Мандах, Р.Ганхуяг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрд сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар, Мандал сумын харьяат улсын начин Ш.Зоригт, Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат улсын начин С.Ганхуяг зэрэг газар газрын хүчтэнүүд бүртгүүлжээ.
Багануур дүүргийн наадамд ч мөн улсын том цолтнууд бүртгүүлээд байна. Тодруулбал, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд улсын начин цолтнууд болох Ч.Батчулуун, Б.Дэлгэрсайхан, Ж.Оргил, Ч.Баянмөнх, С.Багахүү, Л.Гантулга, Ч.Ганзориг, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар, Б.Сугаржаргал, Б.Амарзаяа, Ц.Чимэддорж зэрэг бөхчүүд барилдана.
Холбоотой мэдээ