Төрийн албан хаагчийн харилцаанд илүү анхаарах хэрэгтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн харилцаанд илүү анхаарах хэрэгтэй гэжээ

Төрийн албан хаагчийн харилцаанд илүү анхаарах хэрэгтэй гэжээ

Төрийн үйлчилгээг мэдээлэл, баримт бичиг, албан хаагч, хугацаа, зардал гэсэн таван бүлэг асуултаар 54 төрийн байгууллагын 1) лавлагаа, мэдээлэл авах, 2) дүгнэлт, тодорхойлолт, баталгаажуулалт авах, 3) бүртгэлийн үйлчилгээ авах, 4) зөвшөөрөл авах гэсэн ерөнхий дөрвөн төрлөөр бизнес эрхлэгчдээр үнэлүүлжээ.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг байна. Мөн судалгаанд оролцогчдын 45 хувь нь төрийн үйлчилгээг авахдаа ямар нэг албан бус зардал гаргасан бөгөөд дунджаар 219 мянган төгрөг зарцуулжээ.

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 15.6 хувь буюу 94 бизнес эрхлэгч төрийн аль нэг үйлчилгээ авах явцад хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулсан байна. Мөн эдгээр 94 аж ахуйн нэгжийн 32 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол тухайн гомдлын дөнгөж 8-ыг нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан “Хүнд суртлын индекс-2021” судалгааны үр дүнд дурджээ.

Дотоодын тээврийн салбарын бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод, олдоцтой байдалд, боловсролын салбарын аж ахуйн нэгжүүд баримт бичгийн тоо хэмжээ болон харьцдаг албан хаагчийн харилцаа хандлага, төрийн үйлчилгээ авах хугацааг илүү анхаарах хэрэгтэй байна гэжээ.

Зөвшөөрлийн үйлчилгээнд үнэлгээ өгсөн бизнес эрхлэгчдийн 18 хувь нь ба 31 аж ахуйн нэгж ямар нэг хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулсан байна. Харин дээрх 31 байгууллагын 13 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээрээс дөнгөж хоёр гомдлыг хууль журмын дагуу шийдвэрлэжээ. Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтээр бага үнэлгээтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж