Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно

Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно

Борис Жонсонг бодит нөхцөл байдлыг ойлгож, ажлаасаа гарахыг найман сайд шаардсаны дараа Их Британийн канцлер түүнийг халах болов. Гэхдээ Борис шинэ Ерөнхий сайд тодрох хүртэл албан үүргээ үргэлжлүүлнэ гэж эх сурвалж мэдээлжээ. Тэрбээр Пүрэв гаригт өөрийн Консерватив намын даргаас огцорч буйгаа зарласнаар Ерөнхий сайдын албан тушаалаа мөн адил алдах боллоо. Борис Жонсон нам доторх хагаралдаантай байдлыг үл тоон, олон улсын чиглэлд түлхүү ажиллаж байсан. Тэрбээр хэвлэл мэдээлэлд намын байдлаас болж бууж өгөхгүй хэмээн мэдэгдээд байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулснаар ийнхүү огцрох болов.

Даунинг стрит 10-ын гадаа цугласан олон дэмжигчид болон үзэгчдийн өмнө Жонсон үг хэлэхдээ " Консерватив намын шинэ удирдагч дараагийн Ерөнхий сайд байх нь  тодорхой байна" гэж хэлэв. Борис хөл хорионы үеэр цар тахлын дүрэм зөрчсөнөөр иргэдийн дургүйцлийг ихээр хүргээд байсан.

Жонсон улс төрийг ганхах замналд оруулсандаа уучлалт хүсээгүй ба үг хэлэхдээ сэтгэл хөдлөл үзүүлээгүй юм. Харин өөрийн огцрох болсноо намын гишүүд болон хууль тогтоогчдын буруу гэж мэдэгдсэн байна.

Дараагийн удирдагчийг сонгох  бүх нийтийн сонгууль болохгүй.  Харин Их Британийн  засгийн эрхэнд үлдэх Консерватив намын гишүүд татвар төлж санал хураалтаар шинэ удирдагчаа сонгох юм.  Жонсон шинэ удирдагч сонгогдох  хүртэл алба хаах болно гэж мэдэгдсэн. Үүнд зургаан долоо хоног ба түүнээс ч удаан хугацаа шаардагдана.  Тэрбээр өөрийг нь эсэргүүцсэн  бүх сайд нарын  оронд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилоод байна.

Эцэст нь, түүний ерөнхий сайдын албан тушаалыг орхих болсон нь бодлогын алдаа биш юм.  Тэрбээр ашиггүй наймаа, цар тахлын үеэр болсон үдэшлэг, хуурамч гэрээ, бэлгийн хүчирхийлэл гэх мэт хэргүүдээс болж нэр хүндээ алдсан.

Эх сурвалж: Washington Post, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж