Бушер Чернобылийн алдааг давтахгүй технологитой

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Бушер Чернобылийн алдааг давтахгүй технологитой

Ираны Бушер хотод цөмийн цахилгаан станц барих ажил үндсэндээ дуусчээ. Бушерийн цахилгаан станцын нээлтийн ажиллагаа өчигдөр болсон ба хараахан ашиглаж эхлээгүй байна. Ойрын хэдэн сарын хугацаанд ашиглалтад орно гэж олон улсын мэдээллийн сайтууд мэдээлжээ.

Сүүлийн үеийн техник, технологийн дагуу барьсан энэхүү цөмийн цахилгаан станц нь аюулгүйн баталгаатай гэдгийг холбогдох албаны хүмүүс нээлтийн үеэр мэдэгдэж, осол эндэл гарах боломж маш бага гэдгийг ярьжээ.

Бушерийн цөмийн цахилгаан станцыг босгох барилгын ажилын суургийг анх 1975 онд тавьж байсан бол 1979 оноос зогсчээ. Харин Иран, ОХУ гэрээ байгуулан хамтарч ашиглахаар болж, ийн хэрэглэхэд бэлэн болсон байна.

Станц тэргүүний автомат системтэй, Чернобылийн цөмийн цахилгаан станцын ослыг Бушер давтахгүй гэнэ. Осол үүсэх тохиолдол гарсан ч тогтоон барих зохион байгуулалттай ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж