Их хаад архинаас "гарна"

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Их хаад архинаас "гарна"

Их хаад архинаас "гарна"

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэв батлав.

Энэхүү хуульд, төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хоригложээ.

Тиймээс их хааны нэрээр нэрлэсэн “хар”, “шар” Чингис архиуд цаашдаа нэрээ солих хэрэгтэй болох нь. Их хааныхаа алдарыг архинд өгч байсан явдал ийнхүү цэгцлэгдэх нь.

Түүнээс архины хатуулгыг хуульд тусгасан бөгөөд ингэснээр 18-аас дээш хувийн хатуулагтай архи үйлдвэрлэхийг хориглож байна.

Анхаарал татсан заалтууд

13.7.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

13.6.Гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг  2 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

Архи үйлдвэрлэгчийг УИХ-д нэр дэвшихийг хориглох санааг өмнө нь Х.Баттулга гаргаж байсан бол шинэ хуулиар Засаг дарга нарт архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хязгаарыг тогтоох эрхийг олгожээ.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, үйлчлэх болон урамшуулал, хөнгөлөлтийг илэрхийлсэн утгатай зар сурталчилгаа ашиглахыг мөн хориглож байна.

Ингэснээр баар, ресторанууд таван шар айраг авбал нэг үнэгүй гэхчилэн борлуулахыг хориглоно гэсэн үг.

Дээр нь архи, согтууруулах ундаанд тавих татварыг нэмэгдүүлсэн аж. Ингэснээр архи, согтууруулах ундаа хэрэглэх нь буурна гэж үзэж байна.

Гэтэл гадаадаас ямар нэгэн татваргүйгээр архи, визки оруулж ирж зардаг сүлжээ Монголд бий болсон бөгөөд тамхины хууль шиг татвараа авч чадахгүйгээ далд бизнес цэцэглэхгүй гэсэн баталгаа алга.

Ямартай ч эл хуулиар эзэн Чингис хаан, их хаадын нэрийг архины лонхноос авахаар болж байна. Харин хэр амьдралд нийцсэн хууль вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж