Японы эдийн засагт эрчим хүчний хямрал нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Японы эдийн засагт эрчим хүчний хямрал нүүрлэв

Японы эдийн засагт эрчим хүчний хямрал нүүрлэв

Япон улс мөнгөн тэмдэгтийн ханшийн сулрал, Украйны дайны үр дагавар, арлын оронд тохиогоод буй цаг агаарын хэт халалттай хоршиж эрчим хүчний хямралтай тулгарч буй нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсад ноцтой хохирол учруулж болзошгүй байна.

Япон улс газрын тос, байгалийн хийн хэрэгцээнийхээ 90 хувийг гадаадаас импортолж хангадаг тул эрчим хүчний импортод багагүй мөнгө зарцуулдаг. Гэвч иенийн ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унаснаар 2022 он гарснаас хойш ам.доллараар тооцвол 40 орчим хувиар өссөн түүхий нефтийн үнэ, иенээр тооцвол 70 хувьд хүрч Японы ханшийн өсөлтийг улам ихэсгэжээ.

"Дайнаас хойш шатахууны үнэ нэмэгдсэн, иенийн  ханшийн уналт зэрэг хүчин зүйлс нь Японы эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн дарамт учруулж байгаа нь Японд тохиолдсон эрчим хүчний хамгийн ноцтой хямралын үндэс болж байна" гэж Вашингтонд төвтэй Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн ахлах судлаач Жейн Накано хэлэв.

Импортын эрчим хүчнээс хэт хамааралтай учраас Япончуудыг Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах амлалтаа үл харгалзан Оросын газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн импортлохоос өөр аргагүй болгож байна.

Саяхан Азийн томоохон тээврийн компаниудын нэг болох Mitsui OSK Lines-ийн дарга Фукушимагийн эмгэнэлт явдлын дараа тус улсын цөмийн станцууд унтраастай хэвээр байгаа болон эрчим хүчний үнэ огцом өссөнийг дурдаж, Япон Оросын байгалийн хийг үргэлжлүүлэн импортлохоос өөр сонголтгүй гэж мэдэгдэв.

Такеши Хашимото энэ сарын эхээр "Financial Times" сонинд "Бид олон атомын цахилгаан станц ашиглах боломжгүй. Тиймээс эрчим хүчний салбарын эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт байдал нэлээд алдагдсан, хэцүү байна" гэж хэлжээ. "Өнөө үед байгалийн хий  болон нүүрсний спот зах зээл нэлээд өндөр үнэтэй байна. Энэ нь Япон улс Оросоос байгалийн хий импортлохыг зогсоохгүй байх нэг шалтгаан юм" гэжээ.

Түүнчлэн Их 7-ийн уулзалтаар Япон улс Оросын газрын тосны экспортын үнийг одоогийн ханшийн хагасаар хязгаарлахыг санал болгосон. Энэ нь тус улс Оросын газрын тос, байгалийн хийгүйгээр дотоодын эрчим хүчний хямралыг шийдвэрлэх боломжгүй болохоо хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй юм.

Эх сурвалж: Oilprice.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж