Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх нь зөв эсвэл буруу эсэх дээр залуучуудын дунд томоохон мэтгэлцээн өнгөрсөн зун болсныг та санаж байгаа байх. Гэхдээ бид яагаад наадмыг тэмдэглэх ёстой талаар төдийлөн их яриагүй болов уу. Наадам яг ямар учир утгатай, яагаад бид ард түмнээрээ олон хоногийн хугацаанд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг талаар танд товчхон хуваалцъя
Олон улс орнууд өөрсдийн тусгаар тогтнолоо өв соёлоороо илэрхийлэн хамгаалж, бусдаас ялгарч байдаг. Түүний адил Монголчууд бидэнд мөн цор ганц байдаг өв соёл болох Үндэсний их баяр наадам бий. Наадам нь Их Монгол улс тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн цагаас хойш Монголчууд уран мэхээ уралдуулан, цэцэн мэргэнээ сорьдог эртнээс ирсэн ёс юм. Монголчууд эрт үеэс Наадмын өмнө хамгийн гоё ганган гэх хувцсаа бэлдэн, арамгай хүлгээ сойн, хоол ундаа бэлтгэн хүлээж Монгол үндэсний өв соёлоороо бахархаж түүгээр гоёдог байсан. Яагаад гэвэл Монгол үндэсний хувцас Монгол хүмүүсийг Cool харагдуулж, Монгол үндэсний урлаг болох дуу, хөгжим, бүжиг нь биднийг бусдаас содон санагдуулж, Эрийн 3 наадам нь биднийг хүчтэй, хурдтай, гарамгайг илэрхийлж чаддаг дэлхийд цор ганц байдаг юм.
Тиймээс Нэкст Групп 2022 оны наадмаар залуусыг Үндэсний баяр наадмыг тэмдэглэхийн учрыг ойлгож, эртний ёс гэхээс илүүтэйгээр Наадам COOL хэмээн харж, COOL наадахыг уриалах WhyNaadam нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.
Та ч бас бидэнтэй адил Монгол хувцсаараа гоёж Наадам COOL гэдгийг бусдадаа түгээхийг хүсвэл Next Challenge-д нэгдэн сошиал сувгууд дээр #WhyNaadam #MongolHuvtsasCool #NextChallenge #NextGroup hashtag-уудыг ашиглаарай.
😎 Үндэсний брэнд наадмаараа гоёж, түгээн дэлгэрүүлцгээе.
#WhyNaadam #NaadamCool #NextChallenge #NextGroup
Холбоотой мэдээ