Пакистаны Карачи хотод өнгөрсөн сард төрсөн Симба нэртэй ишиг 48 орчим см урт чихтэй. Төрөөд гурван долоо хоног ч болоогүй байхад түүний чих хэдийнэ дахин таван см урт болжээ. Тиймээс Симбад дэлхийн дээд амжилтыг эвдэх боломж байна.
Хамгийн урт чихтэй ямаа гэсэн ангилал одоогоор байхгүй ч ишигний эзэн Гиннесийн амжилтад бүртгүүлээд, үзээд алдахаар шийджээ. Ишиг төрөөд ердөө 10 хоногийн дараа л олон улсын хэвлэл мэдээллээр шуугиан тарьж, тэмцээнд хүртэл түрүүлсэн байна.
Симба хэтэрхий их хүний, тэр дундаа өрсөлдөгч ямаа үржүүлэгчдийн анхаарлыг татаж, хар цагаан хэл ам хүрэх вий гэж болгоомжилсондоо эзэн нь Коран судар уншдаг гэв. Мөн эртний уламжлалын дагуу Симбагийн эргэн тойронд Коран судрын мөртүүдийг бичсэн хар утас байрлуулжээ. Эзэн нь Пакистан улсыг ямаа үржүүлгийн шилдэг үндэстэн гэж сурталчлахын тулд Симбаг өсгөж, үржүүлэхээр төлөвлөж байна.
“Дамбо” ишигний урт чих нь генийн өөрчлөлт эсвэл удамшлын эмгэг ч байж болзошгүй юм. Ямаа ерөнхийдөө урт чихтэй байдаг ч Симбагийн үүлдрийн Нуб ямаа нь хамгийн урт чихтэйд тооцогддог.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ