Наадмын өдрүүдээр цэнгэлдэхийн ойр хавийн долоон уулзварыг хаана

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Наадмын өдрүүдээр цэнгэлдэхийн ойр хавийн долоон уулзварыг хаана

Наадмын өдрүүдээр цэнгэлдэхийн ойр хавийн долоон уулзварыг хаана

Үндэсний баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэж, хөдөөг зорих иргэдийн урсгал ихэсдэг.  Иймд эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн зохицуулалт хэрхэн хийх талаар тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.

-Удахгүй болох  баяр наадмын өдрүүдэд ТЦА-наас тээврийн хэрэгсэлд  ямар зохицуулалт хийж ажиллах вэ? 

-Энэ жилийн баяр наадам ихээхэн онцлогтой. Учир нь гэвэл өнгөрсөн жилүүдэд баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаагүй хориотой байсан. Мөн амралтын өдөр давхцаж таарсантай холбоотойгоор нийт ес хоног амрахаар болсон учир баяр наадмыг иргэд өргөн тэмдэглэх болов уу.  Иймд цагдаагийн байгууллагаас "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн орчимд болон  "Хүй долоон худаг",  орон нутагт зорчиж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавих чиглэлд цагийн менежментийн зохицуулалтаар манай  алба хаагчид ажиллана.  Мөн төв цэнгэлдэх орчимд хөдөлгөөний түр хязгаарлалтыг долоон байршилд хийнэ. Үүнд "Home plaza",  "Emart төв",  "Тэмээтэй хөшөө",  "Наадам центр"-ийн уулзвар зэргийг хааж хөдөлгөөнд оролцуулахаар  болсон.  Үүгээр зогсохгүй  зарим хэсгийн  айл өрхүүд  хөдөлгөөний хязгаарлалтанд орж байгаа. Үүнд Хан уул дүүргийн 15 болон 18-р хорооны 19 хотхонд амьдрах  иргэд багтсан. Эдгээр иргэдийн  автомашин хөдөлгөөнд  оролцуулах  тухайд  сөхөөс тусгай зөвшөөрөл олгоно. Түүнчлэн зөвшөөрөлтэй хамт биеийн байцаалт болон түр оршин суугааг нотлох  тодорхойололт, орон сууцны гэрчилгээ зэргийн аль нэг байснаар хамт хүчин төгөлдөр болох юм.

-Баяр наадмын үеэр төв цэнгэлдэхийг тойрсон автомашины зогсоолтой холбоотой  асуудлаар иргэдийн зүгээс багагүй гомдол ирдэг. Тэгвэл энэ жилийн хувьд хичнээн авто зогсоолийг  шийдэж ямар төлөвлөгөөтэй ажилахаар байна вэ? 

-Өнгөрөгч жилүүдэд цэнгэлдэх хүрээлэнг тойрсон 3000 гаруй зогсоолоос энэ жил  1200 болж  цөөрсөн байгаа. Энэ нь  сүүлийн жилүүдэд өрнөж буй барилгажилтаас үүдэн зарим хэсгийн зогсоолыг ашиглах боломжгүй болсонтой холбоотой.  Иймд зогсоолын хүрэлцээнд тулгуурлан тээврийн хэрэгслийнхээ зөвшөөрлийг олгосон. Нийтийн тээврийн хэрэгсэлийн  хувьд "Дүнжингарав", "Нарантуул", "Мишээл экспо", төмөр замын баруун талын  мянган  машины зогсоолоос  үнэ төлбөргүйгээр  цэнгэлдэх хүрээлэн гэсэн маршрутаар зорчих боломжтой. Бас төв цэнгэлдэх болон "Багшийн дээд"-ийн буудлаас Хүй долоон худаг гэсэн чиглэлүүдэд нийтийн тээвэр үйчилгээ үзүүлнэ. Мөн 300 орчим такси үйчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл хамаарахгүйгээр хөдөлгөөнд оролцохоор зохицуулагдсан. Иймд иргэдийг аль болох хувийн унаанаас татгалзаж нийтийн тээврээр зорчихыг уриалж байна.

-Энэ жилийн тухайд баяр наадмын өдрүүдэд зорчих тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд ямар шугамаар зөвшөөрөл олгох вэ? Нийт хэдэн автомашин үүнд багтсан бэ?

-Иргэд тээврийн хэрэгсэлийн зөвшөөрөл олгох тал дээр  буруу ойлголттой байна. Учир нь  цагдаагийн байгуулага зөвшөөрөлийг хариуцахгүй . Зөвхөн хөдөлгөөнд оролцох үед нь хяналт тавьж ажиллана. Зөвшөөрлийг бол "e mongolia" -р захиалга хүсэлтэй өгнө. Үүний дагуу Монгол шуудангаар зөвшөөрөл хүргэгдэнэ. Тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлийн хувьд төв цэнгэлдэх  орчимд хааж байгаа долоон байршилд нэвтэрнэ. Тухайлбал үндсэн А,Д,Ж,У зөвшөөрөлтэй машинууд  хамгаалалтын бүсэд байгаа тусгай тэмдгээр заасан хэсгүүдийн автозогсоолд машинаа байрлуулна. Энэхүү журам Хүй долоон худагт мөн ижил үйлчилнэ.

-Та сая яриандаа дурьдлаа. Цагийн менежментйин зохицуулалтыг хийхээр болсон гэсэн энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-ТЦА-наас замын тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийт бүрэлдэхүүн маань өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Ингэхдээ сум суурин газруудыг холбосон зам , аялал жуучлал бүс болон орон нутгийн замууд дээр  50-аас 100 км тутамд өртөөлсөн байдлаар хяналт шалгалтыг явуулна.

-Нийт иргэдэдээ замын хөдөлгөөнд оролцоход анхааруулж хэлэх ямар зөвлөмж байна вэ? 

-Нийт иргэддээ зөвлөж хэлэхэд аль болох автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл болон такси үйчилгээг сонгох юм бол төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт хамгийн дөт байдлаар очно. Тэгэхээр иргэдээ энэ чиглэлд анхаарч нийтийн тээврийн хэрэгсэлийг сонгохыг зөвлөж байна. Мөн хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдэд анхааруулж хэлэхэд энэ жил  эхний хагас жилийн байдлаар 230 орчим  хүн замын ослоос эрсдэсэн 1300 орчим хүн гэмтэж бэртсэн ийм харамсалтай тоон дүнг үзүүлсэн. Цагдаагийн байгуулагаас энэ осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлд аажуу явбал аяндаа хүрнэ гэсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Орон нутагнч зорчиж байгаа иргэд маань бие биеэндээ хүндэтгэлтэй хандах шаардлагатай байна. Хоёрдугаарт хурд хэтрүүлэхгүй архи хэрэглэсэн үедээ машин бархигүй хамгаалалтын бүсээ тогтмол зүүж хэвших  зэрэг асуудал дэжэр анхаарах зайлшгүй шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж