Хойд Македон улс Болгарт буулт хийснийг эсэргүүцсэн жагсаал болов

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Хойд Македон улс Болгарт буулт хийснийг эсэргүүцсэн жагсаал болов

Хойд Македон улс Болгарт буулт хийснийг эсэргүүцсэн жагсаал болов

Хойд Македон улс Европын холбоонд элсэх хүсэлтээ өгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, 2004 онд өргөдөлөө өгч, 2005 онд нэр дэвшигч болсноосоо хойш тус улс хүлээлгийн жагсаалтад ороод буй. Одоогоор Хойд Македонийн нэгэн адил хүлээлгэнд буй зургаан орон бий.

Хойд Македон нь Болгар улстай олон жилийн турш хэлний маргаантай байсан. Харин Франц улс Болгарын хэл, соёлын талаарх шаардлагыг Македон улсын үндсэн хуульд тусгах саналыг дэвшүүлсэн. Энэ саналыг дэвшүүлсэн нь Хойд Македон улсад Болгар үндэстний цөөнх оршин тогтнож байгааг хүлээн зөвшөөрөхийг уриалсан утгатай.

Болгар улс нь Европын холбооны гишүүн бөгөөд Хойд Македоныг холбоонд элсэх хэлэлцээг эхлүүлэх үйл явцад хоёр жил гаруй саад болсон. Тэд Хойд Македон улсад амьдарч буй 3500 орчим болгар иргэнийг Үндсэн хуульд тусгаж, тэгш эрхийг нь баталгаажуулахыг шаардсан юм. Хойд Македонийн ерөнхий сайд Димитар Ковачевкси хэлэхдээ, “Болгар улс аль хэдийнэ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн концессын дагуу амьдрах боломжтой. Одоо харин парламентын дэмжлэгийг авах шаардлагатай байна” гэжээ.

Эрх баригчид Европын холбоонд элсэх хэлэлцээний нэг хэсэг болох угсаатны эрхийн асуудал дээр буулт хийсэн нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөжээ. Тодруулбал, Хойд Македонийн сөрөг хүчний нам Болгарт буулт хийсэн тул ард иргэд бухимдсан нь энэ юм.

Энэ асуудлаас болж өнгөрсөн амралтын өдрөөс хойш Хойд Македонийн Скопье хотод жагсаал үргэлжлэв. Жагсагчдын олонх нь уг өөрчлөлт тэдний үндэсний онцлогийг алдагдуулах зорилготой гэж үзэж байна. Европын холбоонд нэгдэхийг эсэргүүцсэн эл жагсаалын үеэр 47 офицер шархаджээ. Жагсагчид парламентын ордон руу чулуу, төмөр, өндөг, молотовын коктейль шидсэн байна.

Мөргөлдөөний дараа 11 жагсагч баривчлагдсан. “Эсэргүүцлийн ард хэн байгааг, хэн уриалж байгааг бид сайн мэднэ” гэж Хойд Македонийн Дотоод хэргийн сайд Оливер Спасовский хэллээ. Мөн буруутай этгээдүүдэд байж болох хамгийн хатуу шийтгэлийг оногдуулна гэв.

Эх сурвалж: EURONEWS, DW, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж