"Шатахууны дотоодын зах зээлээ Орост өгвөл илүү том хямралд орно"

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

"Шатахууны дотоодын зах зээлээ Орост өгвөл илүү том хямралд орно"

"Шатахууны дотоодын зах зээлээ Орост өгвөл илүү том хямралд орно"

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ долоо хоногт Монгол Улсад айлчилсан. Тэгвэл өчигдөр чуулганы хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар  хэлэлцэхийг дэмжсэн нь олны анхаарлыг татаж байна. Энэ талаар Эдийн засагч Ч.Отгочулуугаас тодрууллаа.


-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг компанид монопол эрх өгч, шатахуун, онгоцны түлшийг "Роснефть"-ээс авах тухай ярьж байна. Ингэснээр эдийн засагт ямар сөрөг тал үүсэх вэ?

 -Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2.т Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл энд өөрчлөлт оруулж гадаадын төрийн өмчит үйлдвэрт хэт давуу байдал олгохыг хуульчилж байгаа юм байна.

Манай улс Оростой илт хохиролтой худалдаа хийдэг. Дээр нь хил боомт хаалттай шахуу байна. Ийм үед агаарын тээвэр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн чухал суваг болж өгнө. Гэтэл үүнийгээ гаднынханд өгч хараат байдлаа улам ихэсгэж байгаа нь асар буруу үйлдэл юм. Шатахууны үнийг хүчээр барих нь зохиомол хомсдол үүсгэх нөхцлийг л бүрдүүлнэ. Шатахууны дотоодын зах зээлээ Орост өгвөл илүү том хямралд орж болзошгүй.

-"Роснефть" компаниас газрын тосны бүтээгдэхүүн авахыг хуульчлах гэж байна. Тэгэхээр ОХУ, Украины дайнаас улбаалсан эдийн засгийн хоригт орох вий гэсэн болгоомжлол байна? 

-Ойрын хугацаанд хоригт орохгүй. Учир нь нефтийн хувьд манайх бүрэн хараат гэдгийг олон улс ойлгож байгаа. Гэхдээ алсдаа хоригт орох эрсдэл бий. Ийм учир нэг монопольд өөрсдийгөө барьж өгөхийн оронд эсрэгээр энэ импортын худалдааг либеральчлах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж