Элон Маск өөрийн охин компанийн захирал эмэгтэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болох нь шүүхийн баримт бичгээс ил болжээ. Тус ихэр хүүхэд нь Элон Маскын хуучин найз бүсгүй Гримсийг амаржихаас долоо хоногийн өмнө төрсөн аж. Өдгөө 51 настай Маск хиймэл оюун ухааны төсөл хариуцдаг захирал 36 настай Зилис нар хүүхдүүддээ өөрсдийнх нь овгоос бүтсэн нэр өгөх өргөдлийг Техас мужийн Остин хотын шүүхэд дөрөвдүгээр сард гаргасан гэнэ.
Өргөдлийг тавдугаар сард баталснаар Маск дахин ихэр хүүхдийн эцэг гэдэг нь ил болов.
Канадад төрсөн Шивон Зилис нь хоккей, хаданд авиралтаар хичээллэдэг. Тэрбээр 2008 онд Йелийн их сургуулийг эдийн засаг, философийн мэргэжлээр төгссөн аж. Элон болон Зилис нар 2015 онд хиймэл оюун ухааны төсөл дээр танилцаж байв. Улмаар сайн хамтрагчид болж Зилис 2017 онд Теслагийн хиймэл оюун ухааны салбарт ажиллах болсон юм. Хүн төрөлхтөн улам өсөх ёстой гэж боддог Элон Маск ийнхүү есөн хүүхдийн эцэг болж, алдарт аавын одон зүүхэд гэмгүй болжээ.
Эх сурвалж: Daily mail
Холбоотой мэдээ