Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая доллараар өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая доллараар өсчээ

Хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая доллараар өсчээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, 2022 оны эхний зургаан сард Монгол Улс импортоор нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллараар буюу 21.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая ам.доллараар, эрдэс бүтээгдэхүүн 325.5 сая ам.доллараар, машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 27.9 сая ам.доллараар өсчээ.

Мөн хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 45.6 сая ам.доллараар зэрэг нийт 16 хэсгийн барааны импорт өсч, бусад таван хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 49.7 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 87.1 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 29.8 мян.тонноор, үнийн дүн нь 306.5 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн импортын хилийн дундаж үнэ 549.9 ам.доллараас 885.2 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензиний импортын дундаж үнэ 562.6 ам.доллараас 830.4 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 60.5 мян.тонноор буурч, үнийн дүн нь 131.4 сая ам.доллараар, дундаж үнэ нь 367.4 ам.доллараар тус тус өссөн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж