Наадмаар Хүй долоо, цэнгэлдэхэд 310 гаруй аж ахуй нэгж асраа дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Наадмаар Хүй долоо, цэнгэлдэхэд 310 гаруй аж ахуй нэгж асраа дэлгэнэ

Наадмаар Хүй долоо, цэнгэлдэхэд 310 гаруй аж ахуй нэгж асраа дэлгэнэ

Монгол түмний баяр баясал болох Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам нээлтээ хийхэд ердөө дөрөвхөн хоног үлджээ. Наадам ч эхэлж, төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод худалдаа эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд худалдаа эрхэлж, наадмын гол зоог болох амтат бөөрөнхий хуушууртай цагаан асрууд тойрон эгнэдэг билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас энэ жил хичнээн аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосон тухай болон хүнсний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа талаар тодруулга авлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал:

-Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл олгохгүй байгаа гэдэг бол өрөөсгөл ойлголт. Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг энэ жил зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 1-ний хооронд цахимаар авсан. Энэ жилийн хувьд 1100 орчим аж ахуйн нэгж цахимаар хүсэлтээ ирүүлсэн. Талбайг тохижуулж байгаатай холбогдуулан зай талбай багассан учраас Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 310 гаруй аж ахуйн нэгжүүд наадмын өдрүүдэд ажиллана. Дүүргүүд шийдвэрлэж хуваарилалтаа хийгээд долдугаар сарын 5-аас аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч зөвлөмж тараан бэлтгэл ажил 90 хувьтай хангагдаад байна. Долдугаар сарын 10-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд асруудаа байршуулж хуваарилалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд асар хүлээлгэж өгнө. Мандатны мөнгө, бараа бүтээгдэхүүн зөөх хэрэгтэй учраас машины зөвшөөрөл дээр хураамж авч байгаа үүнээс гадна ямар нэгэн хураамж авахгүй. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө асраа барьж, асрын түрээсийн төлбөрийг хариуцна. Хяналтын чиг үүргийн дагуу хоол хүнсний эрүүл аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын газар хяналт тавина. Мөн наадмын үеэр мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар болон цагдаагийн албан хаагч нар хяналт тавьж ажиллана” гэв.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж