“THE HU” дурсгалын зоос худалдаанд гаргалаа | News.MN

“THE HU” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

“THE HU” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг.

Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” нэртэй гурван төрлийн дурсгалын мөнгөн зоос эрхлэн гаргаад байна. Тус дурсгалын зоосыг сүүлийн үеийн "smartminting" технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ онцлогтой.

Хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй, 65 мм диаметртэй бол Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн жинтэй 50 мм диаметртэй болно.

“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрх бий болгосон. Үүний зэрэгцээ уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан, дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгал бий болгоод байна.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудас, 11-329677 утсаар авах боломжтой.

Нэр             THE HU – Гишүүд

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            93.3 грамм

Диаметр     65 мм

Цуврал       Урлаг, Спорт

Нэр             THE HU – Гишүүд

 

Нэр             THE HU – Rock

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            62.2 грамм

Диаметр     50 мм

Цуврал       Урлаг, Спорт

 

Нэр             THE HU – Хүннү

Он               2020

Металл       Мөнгөн зоос

Жин            62.2 грамм

Диаметр     50 мм

Цуврал       Урлаг, Спорт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-07 213.87.145.229

!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-07 202.9.46.192

Хийх юмаа олж ядах юм аа… хоёр дахь цомгоо л гаргахаа бод. Энэ байдлаас харахад ер нь олигтой юм хүлээгээд хэрэггүй бололтой

Avatar

Зочин 2022-07-07 66.181.166.196

HOG

Avatar

Зочин 2022-07-07 203.91.115.47

Чи өөрөө хог!!! Мангар пацан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж