"Spice Girls" дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

"Spice Girls" дахин тайзнаа

Их Британийн алдарт "Spice Girls" хамтлаг Жери Хорнерын төрсөн өдрийн үдэшлэгт зориулан эргэн нэгдэх гэж байна. "Bag It Up" дууны хитмейкер есдүгээр сард 50 нас хүрэх бөгөөд тэрбээр Эмма Бантон, Мел Б, Мел Си, Виктория Бэкхэм нарыг тансаг эдлэндээ урьжээ. Гери өөрийн төрсөн өдрөөр хуучин хамтлагийн гишүүдтэйгээ цаг хугацааг эргүүлэн, хит дуунуудаа толилуулах аж.

Хамтлагийн охид хамгийн сүүлд 2012 оны Лондоны олимпийн хаалтын ёслол дээр дуулсан юм. Зочид бүгд хар зангиа хослолтой байх ба төрсөн өдрийн сэдэв нь “Хугацаагүй дэгжин” юм. Хамтлагийн охид төрсөн өдрийн үдэшлэгт өөрсдийн нөхрүүдтэйгөө явах ба уригдсан зочид тэдний үзүүлбэрийг хоног тоолон хүлээж байгаа гэнэ. Олон нийтэд хатуу дэглэм барьдаг гэх шүүмжлэлийг авсан Виктория Бекхем хүртэл төрсөн өдрийн үдэшлэг дээр амьдралаас таашаал авах боломжтой юм.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж