Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс баяр наадам, аялал зугаалга эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр/2022.07.07/ “Хоолны хордлогоос сэргийлэх”, “Зохицох, үл зохицох хүнс”, “Эрүүл зохистой хооллох”, “Баяр наадмын үеийн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх зөвлөмж” зэрэг сэдвүүдийн дор сургалт явууллаа.
ХАЛУУН ХУУШУУРЫН АРААС ХҮЙТЭН АЙРАГ, КОЛА УУВАЛ БИЕ ХЯМАРНА
Зохицох болон үл зохицох хүнсний талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Б.Лхагважав:
-Дан дангаараа хэрэглэхэд хэвийн боловч хоорондоо нийлээд хэрэглэхэд найруулсан хор мэт хүнснүүдийг мэдэж байх шаардлагатай. Үүнд:
- Хонины элэг / чинжүү
- Загасны мах/ тахианы өндөг
- Загасны мах/ сүү
- Сүү/ жимс
- Чанасан мах, хорхог боодгийг уурыг нь дарахгүйгээр идвэл биеийг хямраана.
Наадмын үеэр халуун хуушуур идсэний ардаас хүйтэн айраг, хүйтэн кола уухад хоорондоо зохицолдохгүй биеийг хямраадаг. Ингэснээр дархлаа муудаж цаашлаад өвчлөмтгий болох эрсдэлтэй.
ГОЛЫН УСНААС ШУУД УУХ НЬ ГЭДЭСНИЙ ХАЛДВАР ҮҮСГЭДЭГ
Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны ЭША Б.Энхтунгалаг:
-Дэлхийн хэмжээнд жил бүр 6 сая хүн хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих халдвараар өвчилдөг. Үүний 420 мянган хүн нас бардаг. Тиймээс ДЭМБ-ээс дараах 5 зарчим өгдөг. Үүнд:
- Гарын ариун цэвэр – гар бол гадаад орчны нян бактерийг хамгийн түрүүнд авдаг учраас хоол идэхийн өмнө ба дараа нь гарыг заавал угааж хэвших шаардлагатай.
- Хүнстэй хүрэлцэж байгаа бүх гадаргууг цэвэр байлгах – сав суулга, багаж хэрэгслийг цаг тухайд нь цэвэрлэх.
- Болсон хүнс түүхий хүнсийг тусгаарлах – шууд идэх зориулалттай жимс, хүнсний ногоог түүхий мах зэрэгтэй хамт хадгалахгүй, хамт хадгалах зайлшгүй тохиолдолд халууны боловсруулалт хийсэн тохиолдолд хадгалах. Мөн махны мод, хутга зэргийг хольж хэрэглэхгүй байх.
- Гүйцэт чанаж болгох, зохих хэм хэмжээнд хүнсийг хадгалах – шөлтэй хоолыг дор хаяж 30 минут чанаж болгох, наадмын үеэр хуушуурын махыг улаан байна уу шалгах түүнчлэн эмзэг хүнсний бүтээгдэхүүнийг /сүү, өндөг, майонез, салат/ хүйтэн нөхцөлд зөв хадгалах.
- Баталгаатай хүнс хэрэглэх
Халууны улиралд голын уснаас шууд уух зэрэг нь усаар дамждаг гэдэсний халдваруудыг үүсгэдэг тул аль болох өөрөө цэвэр усаа бэлдэж авч яваарай.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГОЛЫН УСАНД ОРОХГҮЙ БАЙГААРАЙ
Баяр наадмын үеийн болзошгүй осол гэмтлээс сэргийлэх талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША Г.Сэлэнгэ:
-Монгол улсын осол гэмтлийн шалтгаант өвчлөл 2021 оны байдлаар 142’442 тохиолдол бүртгэгдэж 3026 хүн нас барсан. Эдгээрийн 10 хүн тутмын 6 нь эрэгтэй хүн байна. Зуны саруудад зам тээврийн осол нэмэгддэг. Орон нутгийн замд гарахдаа замаа сайн мэдэж байх, хурдаа хянах, ядарсан үед жолоогоо солих, хүүхдийг зориулалтын суудалд суулгах гэх зэрэг зүйлсийг баримтлах нь энэхүү ослыг 80 хүртэлх хувиар бууруулдаг.
Гол мөрөн, нуурын эрэгт аялахдаа хийлдэг завь, хөвөгч, хийлдэг гудас нь аюултай учир хүүхдийг хараа хяналтан доор голын эрэг хавиар зөвхөн гүехэн газар ашиглах. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх зэрэг болзошгүй эрсдэлүүдээс хүн болгон дор бүрнээ анхаарал болгоомжтой аялж зугаалахыг уриалж байна.
Зочин 2022-07-07 150.129.143.213
Er ni haluun hoolnii daraa huiten undaa uudag teneglel baruunaas ehtei. Ovchnii uur bolj avaya gevel iim yum hiigeerei! Manai Monholchuud chiireg eruul baisan ni hezee iim yum hiideggui baisniih. Hoolnii daruulga zaaval baga hemjeenii haluun tsai baih estoi.
Зочин 2022-07-07 213.87.145.229
!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
/*-*/ 2022-07-07 202.9.46.189
Эмээлтийн илжирсэн махаар хийсэн хуушуурны араас шууд 100 татвал амьд үлдэнэ
Навчаа 2022-07-07 192.82.73.249
хэрэгтэй сайхан мэдээ өгсөнд маш их баярлалаа 😍👍
Зочин 2022-07-07 64.119.18.189
Бие хямарна гэж зөөлрүүлж хэлэх хэрэггүй дээ шууд юу болохыг нь хэлж байж ойлгох байх бид нар халуун хоол хүйтэн уух зүйл нойр булчирхайг маш хурдан цочмог дуусгадаг гэж дуулж байсан
zochin 2022-07-07 202.55.188.122
ene huushuuraa boliulaachee hort havdriin golomt yavj bna ydaj ymarch standart bhgui 1 tosond hichneen huushuur hairaad baigaan
Зочин 2022-07-07 103.80.210.183
тос халаад хөрөөд халбал өөрчлөлт орно. нэг халаагаад дахин хөргөхгүй байнга халуун байлгавал дээр.
Зочин 2022-07-07 103.80.210.183
энэ жилийн наадмын хуушуур их аюултай. нөгөө мах аль эрт бэлэн хуушуур болохоор хольцтойгоо хүлээж байгаа.
Зочин 2022-07-07 103.80.210.183
ууж идэхээ заалгахгүй. хүйтэн ус уугаад түгжирвэл 105 руу залгана.
Зочин 2022-07-07 202.55.191.130
taria shahsan mah, heden sar jil bolson muu tosoor sharaad hudaldval yun hyamrah ard niiteeree hordii sht. minii ard tumen gaduur garahdaa bitgii hor avch ideerei